Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ОНОЛ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

ICSI207

ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ОНОЛ

Боловсруулсан: С.Батбаяр

 

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Энэ хичээлээр оюутнууд үйлдлийн системийн бүтэц, процессууд, оролт/гаралтын төхөөрөмжүүдийг удирдах,  санах ойг удирдах, файлын систем зэргийг үзнэ. Үйлдлийн системийн дизайн болон хэрэгжүүлэлтийн асуудлыг MINIX 3 систем дээр авч үзнэ. Виртуаль машиныг ашиглаж Windows системийн орчинд MINIX 3 систем дээр лабораторийн ажил хийж туршина.

 

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

Энэ хичээлийг судалснаар  файлын системийн бүтэц, санах ойн зохион байгуулалт, процессыг удирдах , оролт/гаралтын төхөөрөмжийг удирдах тухай мэдлэгтэй болно. Нээлттэй кодтой үйлдлийн систем дээр ажиллаж сурах, түүнийг судлах, ойлгох, цөмийг өөрчлөж сайжруулах, драйвер програм бичих чадвартай болно. Үйлдлийн системүүдийг хооронд нь харьцуулах чадвартай болно. Үйлдлийн системийн хөгжлийн чиг хандлагыг мэдрэх, түүнийг хөгжүүлэгчдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэх, дэвшүүлэх түвшинд хүрнэ. Оюутнууд Google Summer of Code төсөлд оролцох бүрэн боломжтой болно.