Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС - Back

Бичсэн: asd

Хичээлийн агуулга:

Хичээлийн агуулга:

Мэдээллийн системийн зорилго, хэрэглээ, ач холбогдол, байгууллага дахь мэдээллийн нөөцийн талаарх үндсэн ойлголт; мэдээллийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд (хүний нөөц, программ хангамж, техник хангамж, өгөгдлийн нөөц, харилцаа холбооны технологиуд), тэдгээрийн уялдаа холбоо; системийн шаардлага, систем ба хөгжүүлэлтийн үндсэн зарчим, технологи, байгууллага ба нийтийн хэрэглээнд түгээмэл ашиглагдаж буй төрөл бүрийн мэдээллийн системүүд; мэдээллийн системийг хөгжүүлэх арга замууд, системийг хөгжүүлэх амьдралын цикл.

ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ:

             1.     Мэдээллийн систем, түүнийг ашиглах зорилго, хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар ойлгох;

2.     Мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тодорхойлох, тайлбарлах;

3.     Мэдээллийн системийн төрлүүд, тэдгээрийн онцлогийг мэдэх;

4.     Бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн системийн гүйцэтгэх үүрэг, байгууллага мэдээллийн системийг хэрхэн хөгжүүлж, нэвтрүүлдэг талаар ойлгох;

5.     Байгууллага, бизнесийн үйл ажиллагааг судлан үзсэний үндсэн дээр түүнийг дэмжих мэдээллийн системийг тодорхойлох;

6.     Байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж буй мэдээллийн системийн ашиглалтад дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх.