Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: Компьютерийн зохион байгуулалт, ассемблер хэл - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

icsi204

Компьютерийн зохион байгуулалт, ассемблер хэл

Боловсруулсан: А.Баатарбилэг

 

Хичээлийн агуулга:

Компьютерийн системийн гол шинж хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгаа болон компьютерийн  хурдад технологиос гадна компьютерийн  бүтэц зохион байгуулалт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдлэгийг олж авна. Микропроцессорт суурилсан компьютерийн бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн дотоод үйл ажиллагаа хэрхэн явагдаг талаар судлана.  Ассемблер хэлний програм нь бусад хэлний програмыг бодвол хурдтай, хэмжээ багатай байдаг тул электрон төхөөрөмжийн удирдлагын програмыг уг хэлээр бичих шаардлагатай байдаг. Комьютерийн програмын доод түвшний ассемблер хэлээр програмчилж сурснаар микропроцессорын систем, компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанарыг танин мэдэж, машины дотоод, гадаад төхөөрөмжийг системийн түвшинд програмчлах чадвартай болно. DOS, BIOS-ын функцүүдийг ассемблер хэлний програмд дуудаж хэрэглэх, ассемблер хэлний програмыг С/С++ хэлний програмтай холбох арга, TSR програм үүсгэх технологи зэргийг судална.  

 

Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

Энэ хичээлийг үзсэнээр оюутан компьютерийн зохион байгуулалт, системийн дотоод ажиллагааны мөн чанартай танин мэднэ. Компьютерийн микропроцессор, санах ой, оролт гаралт төхөөрөмжийн архетиктур, үйл ажиллагааны ойлголтой болно. Програмчлалын доод түвшины хэл ассемблерээр програмчлах чадвартай болно.