Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМЧЛАЛЫН АРГА ЗҮЙ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

CSII204

ПРОГРАМЧЛАЛЫН АРГА ЗҮЙ

Боловсруулсан: П.Энхбаяр, Б.Батням

Хичээлийн агуулга:

Алгоритм, Програмчлалын үндсэн ойлголт, тэдгээрийн хэрэглээ, Програмчлалын үндсэн арга техник, тэдгээрийн хэрэглээ, Орчин үеийн програм хангамж хөгжүүлэлтийн суурь ойлголт, тэдгээрийн хэрэглээ, Java програмчлалын хэл, Програмын хэлний өөрийнх санг ашиглан програмчлал хийх. Програмчлалын арга зүй хичээлээр өргөн хэрэглэгддэг Java програмчлалын хэлийг програм хангамжийн инженерчлэлийн сайн зарчимтай хамтад нь зааж сургана. Хичээлийг Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон мөн  бас техникийн хорхойтнуудын сонирхолыг татахуйцаар зохиосон.

 

Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

·         Компьютер ашиглан асуудлыг шийдэхэд хэрэглэх, програм хөгжүүлэлтийн суурь ойлголт болох

·         Програмын логик,

·         Хяналтын урсгал,

·         Асуудал шийдэх аргачлал,

·         Жижиглэн хуваах,

·         Програмын алдааг илрүүлэн олж засах,

·         Хэрхэн  сайжруулах зэргийг сурч мэдэхээс гадна

·         Програм хөгжүүлэлтийн орчин үеийн арга техникийн үндэсийг эзэмшинэ.

Хамгийн чухал нь програмчлалын сайн арга барил, хэв маягт суралцах ба Java програмчлалын хэлний өөрийнх нь баялаг санг ашиглаж сурахад оршино, гэхдээ энд хэл тийм ч чухал биш юм