Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: ПРОГРАМЧЛАЛЫН ХЭЛ СИ - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

АГУУЛГА: Програмчлалын Си хэл нь “дээд түвшний хэл” боловч харьцангуй доод түвшинд компьютертэй ажиллах боломжийг олгодог. Си хэлийг үйлдлийн систем бичих зорилгоор бүтээсэн хэдий ч, түүний энгийн, уян хатан байдал өөр олон төрлийн програмчлалын хэл бүтээхэд ашиглагдаж эхэлсэн. Тухайлбал, сүүлийн үеийн шинэ хэлнүүд Жава, С++ нь Си хэл дээр суурилсан. Энэ хичээлээр бид програмчлалын хэлний гол төлөөлөл болсон Си хэлний талаарх үндсэн ойлголтуудтай танилцаж, тэдгээрийг програм хөгжүүлэхэд хэрхэн хэрэглэхэд суралцана. Ингэснээр програмчлалын хэлний үндсэн зарчмуудыг эзэмшиж, цаашид бусад хэлийг бие даан сурах арга барилыг эзэмшинэ.

Хамрах сэдвүүд:

Си програмын ерөнхий бүтцийг ойлгож авах
Тайлбар хийх
Тусгай тэмдэгтүүдийг ашиглах
Өгөгдлийн төрөл, илэрхийлэл ашиглах
Хувьсагч зарлах
Нөхцөл шалгах
Давталтуудыг ашиглах
Функц ашиглах
Тэмдэгт мөр боловсруулах
Хүснэгт байгуулах
Бүтэц тодорхойлох
Функцтэй ажиллах
Файлтай ажиллах
Си хэлний препроцессороор макро команд бичих, ажиллуулах
Сайн код бичих дадал, ур чадварт сурах

 

ЗОРИЛТОТ ҮР ДҮН:

·         Компьютерийн програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголттой болсон

·         Си хэл дээр програм бичих, хөрвүүлэх, зүгшрүүлэх чадвартай

·         Си хэлний өгөгдлийн төрлүүдийг ашиглаж чаддаг

·         Нөхцөл шалгах, давталт, хэрэглэгчийн функц зэргийг ашиглан програм зохиож чаддаг

·         Утгаар дамжуулах ба хаягаар дамжуулах хоёрын хоорондын ялгааг тайлбарлаж чаддаг

·         Динамик санах ой, заагчийн тухай ойлголтыг эзэмшсэн

         Шинэ өгөгдлийн төрөл үүсгэх, ашиглах чадвартай