Module Handbook

You can use this search form for searching subject module.

Хичээлийн нэр: КОМПЬЮТЕР ТООЦООЛЛЫН ҮНДЭС - Back

Бичсэн:

Хичээлийн агуулга:

COMP100

КОМПЬЮТЕР ТООЦООЛЛЫН ҮНДЭС

Боловсруулсан: А.Баатарбилэг

 

Хичээлийн агуулга:

Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголттой болно.

Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна.

Үйлдлийн системийн удирдлагын програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцоолж сурна.

Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ.

Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.

Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно.

Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчны ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.

Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал:

Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх ойлголттой болно.
  • Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх мэдлэг эзэмшинэ.
  • Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн эзэмшсэн байна.
  • Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.

·         Компьютерийн систем гэж юу болох тэдгээрт хэрэглэдэг удирдлагын функцүүдийн талаар танилцуулж, системийн найдвартай байдлыг тооцож үнэлэлт өгөх чадвартай болно.