Logo

ICPC 2010

Олимпиадын бодлогонд тавигдах шаардлага


  1. Бодлогын өгүүлбэр тодорхой, хоёрдмол утгагүй, ойлгомжтой байх
  2. Бодлого нэг хариутай байх
  3. Бодлогын оролт, гаралтыг тус бүр нэг файлд байрласан байхаар зохион байгуулна.
    Дараах жишээнд 2 тооны нийлбэр олох бодлогын хувьд байж болохуйц оролт, гаралтын форматыг үзүүлэв.

Жишээ оролт:
4( оролтын тоо)
1 2
3 4                                                          
5 6
7 8

Жишээ гаралт:
3
7
11
15








  1. Бодлогын хувьсагчийн хязгаарлалтууд тодорхой, өгөгдсөн хязгаарлалтанд тулсан дор хаяж нэг оролттой байх.
  2. Стандарт оролт, гаралттай ажилладаг,  зөв бодолтын C/C++ хэл дээрх програмтай байх
  3. Бодлогын програмын код нь бүрэлдэхүүн хэсэг бүрийнхээ хувьд тухайн хэсгийнхээ агуулгыг илтгэсэн, ойлгомж бүхий кодын тайлбаруудтай байх.
  4. Эх код нь код бичих тодорхой стандартыг баримтласан байх.
  5. Тухайн бодлого нь урьд ямар нэг тэмцээнд дэвшигдэж байгаагүй байх
  6. Оролт, гаралтын файлуудыг програмын замаар үүсгэсэн байх
  7. Бодлогын тестийн форматыг тодорхой заах. Тэмдэгт, сул зай, мөрүүдийг анхаарах
  8. Бодлогоо битүүмжилсэн байдлаар зохион байгуулах хороонд өгөх
  9. Бодлого сонгох комисс нь Бодлого сонгох шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж тэдгээр үзүүлэлтүүдээр бодлогуудыг дүгнэж бодлогуудыг сонгоно.

 

Бодлого сонгох үед шалгах шаардлагатай зүйлс
Олимпиадын програмчлах орчин