Logo

ICPC 2010

Оюутны програмчлалын багийн олимпиадын удирдамж

  1. Олимпиадыг олон улсын оюутны програмчлалын (ACM ICPC) олимпиадын дүрмийн дагуу зохион байгуулна. Дэлхийн ба бүсийн тэмцээний дүрэм журмыг http://cm.baylor.edu/ хаягаас, зохион байгуулалтын зарим журмыг Хавсралт 2-оос, дэлхийн ба бүсийн тэмцээний англи хэл дээрх эх дүрэм журмыг http://icpc.baylor.edu/ хаягаас, дэлгэрэнгүй мэдээллийг http://seas.num.edu.mn/ хаягаас эсвэл 7730-7730(3114)( Зохион байгуулах хороо, И. Бямбасүрэн 88002448, Д. Гармаа 91173161) утсаар авч болно.
  2. Олимпиадын бүхий л үйл ажиллагааг Програмчлалын олимпиадыг зохион байгуулах үндэсний комисс удирдан зохион байгуулж эцсийн шийдвэрүүдийг гаргана.
  3. Зохион байгуулах хороо нь сургуулиудын саналыг үндэслэн бодлого сонгох  ба зөвлөх  комиссын бүрэлдэхүүнийг томилно (Комиссуудын ажиллах журам, Хавсралт №3).
  4. Сургууль нь өөрийн багийн цахим мэдүүлгийг 4-р сарын 21-ний дотор Хавсралт №4-д заасан маягтаар Зохион байгуулах комисст ирүүлнэ.
  5. Багуудыг 4-р сарын 23-наас 4-р сарын 25-ны өдрүүдэд МУИС-ийн Хичээлийн 3-р байрны 226 тоот өрөөнд цаасан ба Олон улсын програмчлалын тэмцээний сайт дээр онлайн хэлбэрээр тус тус бүртгэнэ. Бүртгүүлэх үедээ багийн гишүүд оюутны үнэмлэх, 2 хувь цээж зураг (3x4 хэмжээтэй), хураамж төлсөн баримттай ирнэ.
  6. Олимпиадад оролцох баг бүр 60.000 төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг бэлнээр төлж эсвэл дансаар шилжүүлж болно. (Дансны дугаар нь Голомт банк:8115006179, Хаан банк: 5041339528ь Хүлээн авагч: МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, )
  7. Бүртгэлийн хугацаанаас(5-р заалт) хоцорсон эсвэл хураамжаа төлөөгүй багийг олимпиадад оролцуулахгүй.
  8. Техникийн зөвлөгөөн 4-р сарын 25 өдрийн 16 цагт МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд болно.
  9. 4-р сарын 26-ны өдрийн 16 цагаас Бэлтгэл тэмцээнийг МУИС-ийн хичээлийн 3-р байрны 215, 222, 227 тоот өрөөнд явуулна.
  10. Байгууллага, сургууль, хувь хүмүүсээс дэвшүүлж байгаа бодлогуудыг МУИС-ийн Хичээлийн 3-р байрны 202 тоот өрөөнд 4-р сарын 25-наас эхлэн (комиссийн нарийн бичгийн дарга И.Бямбасүрэн) хүлээж авна. Дэвшүүлж байгаа бодлого нь олимпиадын бодлогын шаардлагыг хангасан байна. (Бодлогонд тавигдах шаардлага, Хавсралт № 5)
  11. Тэмцээний нээлт 4-р сарын 27-ны өдрийн 11 цагаас МУИС-ийн хичээлийн 3-р байрны 200 тоот танхимд болно. Үндсэн тэмцээн 4-р сарын 27-ны өдрийн 12 цагаас 17 цагийн хооронд 5 цагийн хугацаанд Хичээлийн 3-р байрны 215, 222, 227 тоот лабораториудад явагдана.
  12. Тэмцээний дараа бодлогын анализ явагдана.
  13. Олимпиадын дүнгийн хурал 4-р сарын 29-ний өдрийн 16 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд болно.

Файлаар татах