Logo

ICPC 2010

Олимпиадын зохион байгуулалтын журам


  1. Энэ олимпиад нь багийн тэмцээн байна.
  2. Сургууль/факультет бүрийн баг нь Хавсралт 6-д ( http://cm.baylor.edu/ ) заасан болзолыг хангасан 3 оюутнаас бүрдэнэ. Багийн 3 гишүүн 1 компьютер дээр ажиллана. Баг нь 1 дасгалжуулагч багштай байна.
  3. Нэг сургуулиас дээд тал нь 2 баг оролцож болно. Өнгөрсөн жилийн 8-р олимпиадад багууд нь эхний 5-н байранд шалгарсан сургуулиуд нэмэлт 1 багийг оролцуулж болно.
  4. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь өөрийн ажилтнуудын програмчлалын мэдлэг чадварыг сорих зорилгоор багаа олимпиадад оролцуулж болно. Эдгээр “одтой” багуудын амжилтыг зөвхөн хувийн амжилт гэж үзэх бөгөөд сургуулиудын багуудын шалгаруулалтанд тооцохгүй. Багийн хураамж нь 50 000 төгрөг байна.
  5. Олимпиадын үргэлжлэх хамгийн их хугацаа 5 цаг, програмчлах хэл нь C/C++ байна.
  6. Олимпиадыг олон улсын оюутны програмчлалын олимпиадын PC^2 системээр шүүнэ.
  7. Үндэсний 9-р олимпиадын 1,2-р байрын багууд нь 2017 оны 10-р сард болох Азийн бүсийн 42-р тэмцээнд оролцоно. Эхний гурван байр эзэлсэн багийг алт, мөнгө, хүрэл медаль, МУИС-ийн болон ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнана.
  8. Олимпиадад оролцох багийн гишүүн нь дэлхийн тэмцээн болох үед тухайн сургуульдаа суралцаж байх ёстой. (Багийн гишүүдийг сонгох зөвлөмжийг Хавсралт 6-аас үзнэ үү)
  9. Олимпиадтай холбоотой аливаа асуудлыг баг нь дасгалжуулагчаараа дамжуулан Зохион байгуулах комисст тавина.
  10. Үндсэн тэмцээний үеэр бодлоготой холбоотой асуултуудыг тэмцээний эхний 2 цаг 30 минутын дотор л тавьж болно.
  11. Тэмцээний үеэр Интернэтээс мэдээлэл хайх татаж авах, зөөврийн төхөөрөмж ашиглахыг бүрэн хориглоно. Хэрвээ иймэрхүү зөрчил гаргавал тухайн багийг тэмцээнээс чөлөөлөх бөгөөд тухайн багийн харъяалагдах сургуулийн багийг дараа жилийн олимпиадад оролцуулахгүй.
  12. Үндсэн тэмцээний үеэр хэвлэмэл материал ашиглаж болох эсэх, ашиглах тохиолдолд ямар материал байхыг техникийн зөвлөгөөн дээр шийдэнэ.

Файлаар татах