Logo

ICPC 2010

Бэлтгэл тэмцээн 2017 оны 5-р сарын 19 өдрийн 16:00 цагаас МУИС-ХШУИС (хичээлийн III байр) 215, 222, 227 тоот лабораториудад болно.


Үндсэн тэмцээн 2017 оны 5-р сарын 20 өдрийн 12:00 цагаас 17:00 цагийн хооронд МУИС-ХШУИС (хичээлийн III байр) 215, 222, 227 тоот лабораториудад болно.


Багш оюутнууд идэвхитэй оролцоно уу.




Оюутны програмчлалын үндэсний IX олимпиад


        Манай сургууль 2009 оноос эхлэн Олон улсын оюутны програмчлалын Азийн бүсийн олимпиадыг зохион байгуулах хорооны ивээл дор Оюутны програмчлалын багийн үндэсний олимпиадыг жил бүр зохион явуулж байна.
         Өмнөх жилүүдийн үндэсний олимпиадаас шалгарсан багууд Азийн бүсийн 34-р олимпиадаас эхлэн бүсийн олимпиадуудад амжилттай оролцон хүрэл болон мөнгөн медаль хүртэж манай улсын их дээд сургуулиудын компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн сургалтын түвшин ба монголын оюутан залуучуудын програмчлалын мэдлэг, чадварыг олон улсад нээн харуулж байгаа нь үндэсний олимпиадын чухал ач холбогдол юм.
         Бид оюутны програмчлалын үндэсний 9-р олимпиадыг 2017 оны 5-р сарын 19-наас 22-ний өдрүүдэд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль дээр зохион явуулах гэж байна.
      Энэхүү олимпиадыг олон улсын програмчлалынтэмцээн(ACM ICPC)–ий дүрмийн дагуу явуулах бөгөөд Дэлхийн ба бүсийн тэмцээний Англи хэл дээрх дүрэм журмыг http://icpc.baylor.edu/ хаягаас, энэ дүрэм журмын гол заалтууд болон олимпиадын зохион байгуулалттай холбоотой мэдээнүүдийг http://seas.num.edu.mn/ хаягаар болон зохион байгуулах хорооны 7730-7730(3114) ( Зохион байгуулах комисс, Г. Гантулга 99209550, Э Авирмэд 99178991, Д. Гармаа 91173161) утсаар авч болно.
        Танай сургуулийг олимпиадын үйл ажилллагааны талаар бидэнтэй хамтран ажиллахыг болон танай багийг олимпиадад оролцохыг урьж байна.


Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захиргаа
Оюутны програмчлалын багийн олимпиадыг зохион байгуулах хороо

Файлаар татах