Програм хангамж /E06130201/
2015.06.30

Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хурдан хөгжил, тэдгээрийн хэрэглээтэй уялдан аливаа асуудлыг компьютерчлэх шаардлага улам өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын гол үүргийг програм хангамжийн инженерүүд хүлээж байгаа тул програм хангамжийн инженерүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна.  Манай улсад програм хангамжийн инженерийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүдийн тоо жил бүр өсөж байгааг дагаад магистрт элсэн суралцах инженерүүдийн тоо мөн өсөх хандлагаатай байна. МУИС өнгөрсөн жилүүдэд 450 гаруй бакалавр зэрэгтэй инженер бэлтгэсэн бол харин магистр зэрэгтэй инженер 40 гаруйг бэлтгэсэн байна. Манай төгсөгчид өөрийн сургуульдаа магистрт суралцах хүсэл сонирхол их байдаг.

 

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 2307

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр