Компьютер хэл шинжлэл /E06180102/
2015.06.30

Эдүгээ нийгмийн бүх салбарт мэдээллийн хэрэгцээ, шаардлага болон түүнийг олж авах боломж үлэмж ихэсч нийгмийн баялгийн гол эх үүсвэрийн нэг нь мэдээллийг олж авах хэрэгсэл болох мэдээллийн технологи болоод байна. Мэдээлэлжсэн нийгэм дэх мэдээллийн шуурхай байдлыг хангахын тулд хүний “амьд” хэлийг ойлгож хүний төлөө үйлчилж чадах компьютерийн боловсронгуй систем зохион бүтээх нь ойрын ирээдүйд шийдвэрлэвэл зохих чухал асуудлын нэг болоод байна. Ингэхдээ зөвхөн хүнд ойлгуулан мэдүүлэх зорилготой хэл судлалын уламжлалт аргад тулгуурлан компьютерт зориулсан шинэ арга боловсруулах бодит шаардлага байгаа юм. Энэ нь одоо цагийн компьютер хэл шинжлэлийн шийдэх гол асуудлын нэг болж байна. Хэл боловсруулалтын салбар нь мэдлэгт суурилж мэдлэг боловсруулах чиг үүрэгтэй байх дараа үеийн компьютер зохион бүтээж хэрэглэхэд гол үүрэгтэй гэдгийг ухаарсан улс орнууд олон жилийн өмнөөс энэ салбарыг төрийн бодлогын хүрээнд түлхүү анхаарч судалгааны төв, хүрээлэнг олноор байгуулж, хөрөнгө мөнгө их шаардсан үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлж байна. 

Хэл боловсруулалтыг ярианы ба бичгийн гэж хоёр хувааж үздэгээс эхнийх нь электрон бичвэрийг ярианд буулгах, хүний яриаг шууд таньж бичигт буулгах гэсэн хоёр салбартай байдаг. Эдгээр салбарын мэргэжилтэнгүүдийн хэрэгцээ нь манай Мэдээлэл холбооны технологийн салбарт маш хэрэгцээтэй байгаа.

Энэ нь МХТ салбар дахь энэ чиглэлийн чадвар эзэмшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй болж байгаагаас гадна, төрийн болон хувийн хэвшлийн энэ чиглэлийн захиалгат ажлууд олширсноор баталгаажна. 

 

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 2249

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр