Мэдээллийн технологи /E06130401/
2015.06.30

Өнөөдөр бүх байгууллага мэдээллийн технологийн хараат болсон байна. Тэдэнд зөв ажилладаг, аюулгүй, шинэчлэгддэг, засварлагддаг, тохирохоор нь сольж болдог, байгууллагад тохирсон систем шаардлагатай. Байгууллагын ажилчдад бас компьютерийн систем тэдгээрийн програм хангамжийг ойлгодог, тэдний компьютертэй холбоотой асуудлыг шийдэхэд туслах, дэмжлэг үзүүлэх МТ мэргэжилтэн шаардлагатай байдаг. Мэдээллийн технологийн хөтөлбөрөөр төгсөгчид эдгээр хэрэгцээг хангана.

Бусад компьютинг салбарын хөтөлбөрүүд нь энэхүү маш бодит шаардлагыг хэрэгжүүлэх чадвартай төгсөгчдийг бэлддэггүй учир Мэдээллийн технологийн магистр зэрэг олгох хөтөлбөрийн шаардлага гарч ирсэн.

МТ магистр хөтөлбөр нь байгууллагын МТ-ийн дэд бүтэц болон түүнийг хэрэглэдэг хүмүүсийн асуудлыг анхаардаг практик болон мэдлэгийн зөв хослуулан эзэмшсэн төгсөгч бэлтгэдэг. МТ мэргэжилтэн нь байгууллагад тохирох техник болон програм хангамжийг сонгох, тэдгээр бүтээгдэхүүнийг байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан нийлүүлж, суурилуулах, өөрчлөх болон байгууллагын компьютер хэрэглэгчдийн хэрэглээний програмд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг.

Монгол орны өнөөгийн байдлаас харахад мэдээллийн технологийг маш өргөн хэрэглэх болсон бөгөөд энд зөвхөн бакалавр төгссөн ажилтан хангалттай бус болоод байна. Учир нь аливаа техник технологийг нутагшуулах, өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэхийн тулд судалгаа, шинжилгээ хийж баталгаажуулах, өөрийн өгөгдлийг системд тохируулан сургаж турших гэх мэт шаардлагууд гарч ирж байна.

Ирээдүйд мэдээллийн технологийн хэрэглээ улам өсөх нь жилээс жилд түрэн орж буй шинэ технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд байгууллагуудын энгийн хэрэглээ болж буй хандлагаар нотлогдож байна. Тиймээс цаашид зөвхөн гаднын төхөөрөмж, системийг шууд ашиглах биш тэдгээрийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулахын тулд онолын гүнзгий мэдлэг, судлан шинжлэх, шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэнгүүдийг хөдөлмөрийн зах зээл шаардаж байна. 

 

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 2520

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр