Өгөгдлийн сангийн загварчлал / E06130102/
2015.06.30

Дэлхий дахины анхаарлаа хандуулж буй сэдвүүдийн нэг нь өгөгдөл юм. Нийт өгөгдлийн 90 хувь нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үүссэн байдаг бөгөөд тэдгээр нь олон нийтийн мэдээллийн сайтуудад оруулж байгаа сэтгэгдэл, зарлал,  вэб сайтын лог, зураг, дуу, видео, үйлчлүүлэгчдийн худалдан авалтуудын бүртгэл, гар утас, төрөл бүрийн мэдрэгч төхөөрөмжүүд болон камер зэргээс үүссээр байна. Хурдацтай нэмэгдэж буй эдгээр өгөгдлүүдийг зөв загварчлан, хадгалж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах нь шинжлэх ухааны болон төр, хувийн хэвшлийн бүхий л салбарын нэн тэргүүний асуудал болоод байна. Тиймээс төрөл бүрийн хэлбэрт оршин байгаа их хэмжээний өгөгдлүүдийг хэрхэн зөв зохион байгуулж хадгалах, хэрхэн хэрэгтэй мэдээлэл, мэдлэг болгон гаргах зэрэгт төвлөрсөн судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд энэ чиглэлийн мэргэжилтэн манай оронд нэн шаардлагатай байгаа юм.Энэ чиглэлийн мэргэжилтэн нь дээр дурьдсанчлан зөвхөн дотооддоо төдийгүй, outsourcing хийн ажиллах өргөн боломжтойгоороо бусад мэргэжлээс онцлог юм. Элсэгч нь мэдээллийн технологи,мэдээллийн систем, програм хангамж, компьютер график болон биоиформатик, газарзүй, бизнесийн мэдээллийн системийн удирдлага зэрэг компьютерийн шинжлэх ухааны хавсарга  салбаруудын аль нэг чиглэлээр бакалаврын боловсрол эсвэл түүнтэй дүйцүүлэх боловсролтой, бакалаврын түвшний суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүмүүс бэлтгэл магистрын хөтөлбөрийг судалснаар элсэж болно. 

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 2066

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр