Мэдээллийн технологи /E06130401/
2015.06.30
Мэдээллийн технологи бол хоёр утгатай зүйл юм. Хамгийн өргөн утгаараа, Мэдээллийн технологи гэсэн нэр томьёо нь бүх л компьютинг нэрлэхэд хэрэглэгддэг. Эрдэм соёлын газарт энэ нь бизнес, засгийн газар, эрүүл мэнд, сургууль болон бусад төрлийн байгууллагын компьютерийн технологийн хэрэгцээг хангасан оюутныг бэлдэх юм. Зарим улсад ийм зэргийн хөтөлбөрт өөр нэр хэрэглэсэн нь байдаг. Мэдээллийн систем нь мэдээллийн технологийн мэдээллийн асуудлууд дээр төвлөрсөн байдаг бол Мэдээллийн технологи нь түүнийг гүйцээж байдаг. Энэ нь өөр дээгүүр нь дамжих өгөгдлөөс илүү түүний технологийг нь анхаардаг. МТ нь бизнес болон бусад байгууллагын өдөр тутмын практик хэрэгцээг хангах шинэ гарч ирж буй хурдацтай хөгжиж буй салбар юм.
Үзсэн : 1295
дэлгэрэнгүй

Өгөгдлийн сангийн загварчлал / E06130102/
2015.06.30
Өгөгдлийн сангийн удирдлага, загварчлалын мэргэжилтэн нь мэдээллийн технологийн шийдлийг бизнесийн процесстой нэгтгэн бизнес болон бусад байгууллагын мэдээллийн хэрэгцээг хангах, тэдгээрийг зорилгодоо үр дүнтэй, ашигтай замаар хүрэхэд туслах бүхий л өгөгдлийг зөв зүйтэй загварчлан, зохион байгуулж, найдвартай үйл ажиллагаагаар хангах боломжийг олгоход гол үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн өгөгдлийг боловсруулан бизнесийн чухал шийдвэр гаргахад нөлөөлөхүйц шинэ мэдлэг, мэдээлэл гаргах, шийдвэр гаргахад туслах системүүдийг зохион байгуулан хэрэгжүүлэх боломжийг олгодгоороо давуу юм. Өгөгдлийн сангийн мэргэжилтэн нь байгууллагын мэдээллийн системийн шаардлагыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэгбөгөөд өгөгдлийн тодорхойлолт, тэдгээр өгөгдлийн зохиомж болон загварчлал, түүн дээр ажиллах бүхий л шатны хүмүүсийн өгөгдөлд хандах эрхийг тодорхойлох, олгох, өгөгдөл боловсруулах, мэдлэг, мэдээлэлтэй харилцах боломжийг олгоход гол үүрэгтэйгээр оролцдог.
Үзсэн : 1039
дэлгэрэнгүй

Програм хангамж /E06130201/
2015.06.30
Энэ хөтөлбөрөөр нь програм хангамжийн системийг, програм хангамжийн инженерчлэлийн орчин үеийн арга, технологи ашиглан хөгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Манай улсын Програм хангамжийн инженерийн магистрын зэрэгтэй мэргэжилтнүүдийн тоо өсөж улмаар програм хангамжийн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нэмэгдэнэ. Төгсөгч нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтанаар, бүх шатны сургуульд багшаар, төр болон төрийн бус байгууллагуудад програм хангамжийн инженерээр ажиллахаар бэлтгэгдсэн байна.
Үзсэн : 1199
дэлгэрэнгүй

Компьютер хэл шинжлэл /E06180102/
2015.06.30
Компьютер хэл шинжлэл нь хүний хэлийг машинаар боловсруулах, ойлгох, хүн машины харилцааг бий болгох, шинэ шатанд гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа хийх, үр дүнг тайлбарлах зэрэг суурь болон тухайлсан бэлтгэл бүхий компьютер хэл шинжлэлийн мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ МУИС-ийн судалгааны сургууль болох, салбар дундын сургалтын хөтөлбөрийг дэмжих мөн тэрчлэн Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2007-2015), Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө (2007-2020) зэрэг зорилгуудтай нийцэх юм.
Үзсэн : 1262
дэлгэрэнгүй

Мэдээллийн систем /E06130201/
2015.06.25
Өнөөдөр нийгэм, эдийн засгийн бүх салбарын бизнесийн үйл ажиллагааны үр ашигтай, бүтээмжтэй байдлыг дээшлүүлэхэд мэдээллийн систем чухал үүрэг гүйцэтгэж байна. Нисэх онгоц, автомашин, хүнд машин механизмын үйлдвэрлэл зэрэг техник хангамжид суурилсан салбаруудад төдийгүй банк санхүү, даатгал, арилжаа, нийтийн тээвэр зэрэг нийтийн үйлчилгээний салбарт энтерпрайз систем, ажлын урсгалын систем, нийлүүлэлтийн удирдлагын систем зэрэг мэдээллийн технологийн төрөл бүрийн системүүд бизнесийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулалтыг бүх түвшинд найдвартай хангаж, улмаар тэдгээрийг асар хурдацтай хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт технологиудын боломж ба давуу талууд, хэрэглээний зах зээлийн өсөлт улам дэмжсээр байна.
Үзсэн : 1076
дэлгэрэнгүй

Компьютерийн ухаан /E06130101/
2015.06.25
Асар хурдацтай хөгжиж байгаа энэ салбар ньсуралцагчдад тавигдсан асуудлыг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлох, тэдгээрээс хамгийн оновчтой арга замыг сонгон илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх шийдлийг нөхцөл байдалд тохируулан сонгон ашиглах, тавигдсан шийдлийг танин мэдэх, задлан шинжлэх, загварчлах, төсөөлөх логик сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг олгодог. Компьютериийн ухааны салбар компьютерийгашиглахшинэаргазамуудыгбийболгож энэ чиглэлийн эзэмшсэн мэдлэг ур чадвараа бүхий л салбарт ашиглах боломж бүхий өргөн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргаж байгаа нь нийгмийн бүхий л салбарт өргөн хэрэгцээтэй байсаар байгаа юм.
Үзсэн : 1225
дэлгэрэнгүй

Биоинформатик /E06180101/
2015.06.25
Биоинформатик нь ДНХ, РНХ, уургийн дараалал, биомакромолекулын 3 хэмжээст бүтцийн мэдээллийг боловсруулах, өгөгдлийн сан үүсгэх, хариуцан ажиллах, биоинформатикийн арга хэрэгслүүдийг шинээр бий болгох, хөгжүүлэх, биоинформатикийн судалгаа хийх, үр дүнг тайлбарлах зэрэг суурь болон тухайлсан бэлтгэл бүхий био-информатикч мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ МУИС-ийн судалгааны сургууль болох, салбар дундын сургалтын хөтөлбөрийг дэмжих мөн тэрчлэн Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2007-2015), Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө (2007-2020) зэрэг зорилгуудтай нийцэх юм.
Үзсэн : 1229
дэлгэрэнгүй


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр