Мэдээллийн технологи, Information technology, F06130401
2017.01.27
Энэ хөтөлбөрөөр нь мэдээллийн технологийн орчин үеийн арга, техник ашиглан судалгаа хийх, хөгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн судлаач бэлтгэнэ.
Үзсэн : 95
дэлгэрэнгүй

Програм хангамж, software engineering, F06130201
2015.06.30
Энэ хөтөлбөрөөр нь програм хангамжийн системийг, програм хангамжийн инженерчлэлийн орчин үеийн арга, технологи ашиглан хөгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
Үзсэн : 762
дэлгэрэнгүй

Компьютерийн ухаан, Computer Science F06130101
2015.06.30
Компьютерийн ухаан нь онолын болоод алгоритмын үндсээс эхлэн робот, компьютервижн, ухаалаг систем, биоинформатик гэх мэт бусад сонирхолтой салбаруудын хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийг хамардаг. Компьютерийн ухаанчийн ажлыг гурван төрөлд хувааж ойлгож болно. • Тэд програм хангамжийг зохиомжилж хэрэгжүүлдэг. Компьютерийн ухаанчид шийдэл шаардсан програмчлалын ажлыг гүйцэтгэдэг. Мөн тэд бусад програмчдыг удирдан тэдэнд шинэ арга замуудыг зааж өгч байдаг. • Тэд компьютерийг ашиглах шинэ арга замуудыг бийб олгодог.Сүлжээ, өгөгдлийнсан, хүн компьютерийн харьцаан дахь Компьютерийн ухааны салбарын дэвшил нь Вэб хөгжихөд өргөн боломж олгосон. Одоо Компьютерийн ухааны судлаачид роботуудыг бодит хэрэглээнд оруулан ухаалаг туслагч болгох, шинэ мэдлэгийг үүсгэхэд өгөгдлийн санг ашиглах, бидний ДНХ-ээс нууцыг тайлахад компьютерийг ашиглах зэрэгт бусад салбарын эрдэмтэдтэй ажиллаж байна. • Тэд тооцоолох асуудлыг шийдэх үр дүнтэй аргуудыг хөгжүүлдэг. Жишээлбэл, өгөгдлийг өгөгдлийн санд хадгалах, өгөгдлийг сүлжээгээр илгээх, комплекс дүрсийг харуулах хамгийн сайн боломжит арга замыг хөгжүүлдэг. Тэдний онолын суурь мэдлэг нь гүйцэтгэлийн хамгийн сайн боломжит шийдлийг олох боломжийг олгож, тэдний алгоритмийн судалгаа нь илүү сайн гүйцэтгэлийг хийх шинэ арга хөгжүүлэхэд дэм болдог. Компьютерийн ухаан нь онолоос эхлээд програмчлах хүртэлх талбарыг хамардаг. Энэхүү өргөн царааг хамарсан хөтөлбөр нь заримдаа зарим ажилд бэлдэхэд бэрхшээлтэй байдалд ордогоороо шүүмжлүүлдэг. Бусад мэргэжлүүд нь шууд ажилд холбоотой чадвартай төгсөгчдийг бэлтгэдэг бол Компьютерийн ухаан нь шинэ технологи болон шинэ санааг хүлээн авч хөрвөх чадвартай төгсөгч бэлдэх өргөн боломжийг олгодог. (ACM Computing Curricula, Computer Science Curricula Description ээс ишлэв.)
Үзсэн : 806
дэлгэрэнгүй


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр