Компьютерийн ухаан /D061301/
2015.06.25

Мэргэжлийн тодорхойлолт

Компьютерийн ухаан (КУ)-д онолын болон алгоритмын үндсээс эхлээд робот, компьютер вижн, ухаалаг систем, биоинформатик гэх мэт бусад сонирхолтой салбаруудын хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийн асуудлууд хамардаг.

КУ-ы мэргэжилтний ажлыг гурван төрөлд хувааж ойлгож болно.

  • Аливаа шийдэл шаардсан програмчлалын ажлыг гүйцэтгэж, програм хангамжийг зохиомжилж хэрэгжүүлнэ. Мөн тэд бусад програмчдыг удирдан чиглүүлэх, тэдэнд шинэ арга замуудыг заах ажлуудыг хийх үүрэгтэй.

  • Компьютерийг ашиглах шинэ арга замуудыг эрэлхийлдэг. Сүлжээ, өгөгдлийн сан, хүн компьютерийн харьцаан дахь компьютерийн ухааны салбарын дэвшил нь WWW буюу дэлхий нийтийн сүлжээ хөгжих боломжийг олгосон. Одоо КУ-ы судлаачид роботыг бодит хэрэглээнд оруулан ухаалаг туслагч болгох, шинэ мэдлэгийг үүсгэхэд өгөгдлийн санг ашиглах, ДНХ-ын нууцыг тайлахад компьютерийг ашиглах зэрэгт бусад салбарын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

  • Тооцооллын асуудлыг шийдэх үр дүнтэй аргуудыг боловсруулж хөгжүүлдэг. Жишээлбэл, мэдээллийг өгөгдлийн санд хадгалах, мэдээллийг сүлжээгээр түгээх, комплекс дүрсийг харуулах хамгийн сайн боломжит арга замыг хөгжүүлэх гэх мэт. КУ-ы мэргэжилтний онолын суурь мэдлэг нь боломжит хамгийн сайн гүйцэтгэлийн шийдлийг олоход тусалдаг бол алгоритмийн судалгаа нь илүү сайн гүйцэтгэлийг хийх шинэ арга хөгжүүлэхэд дэм болдог.

КУ нь онолоос эхлээд програмчлах хүртэлх талбарыг хамардаг. Энэхүү өргөн царааг хамруулсан хөтөлбөр нь тусгай ажил мэргэжилд зориулагдсан төгсөгчдийг бэлдэж чаддаггүй гэсэн шүүмжлэлд өртдөг. Бусад мэргэжлүүд нь шууд ажлын байранд гарахад бэлэн байх чадвартай төгсөгчдийг бэлтгэдэг бол КУ нь шинэ технологи болон шинэ санааг хүлээн авч түргэн хөрвөх чадвартай төгсөгч бэлтгэдэг давуу талтай.

Мэргэжилтний зориулалт, ажлын байр

Орчин үед шинжлэх ухааны бүхий л салбар, компьютерийн шинжлэх ухааны уулзвар салбарыг хөгжүүлж байна. Манай улсад шинжлэх ухааны суурь болон дэвшилтэт технологийн судалгаа, тухайлбал нано технологи, цахим хэл шинжлэл, био информатик, компьютер график, газарзүйн мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд компьютерийн ухааны чадварлаг мэргэжилтэн онц шаардлагатай байна.

Компьютерийн программ зохиогч, мэдээллийн технологи, мэдээллийн систесмийн инженер, сүлжээ, холбооны инженер зэрэг мэргэжилтний хийх ажлын хамрах хүрээ их боловч, компьютерийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, программ хангамж, системийн оновчтой шийдлийг тодорхойлдог, үр өгөөжтэй шинэ алгоритм, арга шийдлийг зохиох чадвартай, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэн хэрэгцээ шаардлага өндөртэй байна.

Хөтөлбөр 2015 Уялдаа холбоо
Компьютерийн ухаан хөтөлбөр харах мод харах

 

Үзсэн : 5659

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр