Програм хангамж /D061302/
2015.06.25

Мэргэжлийн тодорхойлолт

Програм хангамжийн инженерчлэл буюу бидний Програм хангамж (ПХ) гэж нэрлээд байгаа хөтөлбөр.

ПХ бол найдвартай бөгөөд үр дүнтэй ажилладаг, хөгжүүлэх болон арчлахад зардал багатай, хэрэглэгчийн тодорхойлсон бүх шаардлагыг хангасан програм хангамжийн системийг хөгжүүлэх болон арчлах салбар юм.

ПХ бол програм хангамжийн биет бус мөн чанар болон програмын ажиллагааны тасалдалттай онцлогоос хамаарч бусад салбаруудаас ялгаатай байдаг. Энэ нь математик болон компьютерийн ухааны зарчмуудыг биет, бодит зүйлд зориулсан инженерчлэлийн арга барилтай нийлүүлэх аргыг эрэлхийлдэг. Тухайн оюутнууд програм хангамжийн инженерчлэлийг хоёр байдлаар ойлгож болно.

• Компьютерийн ухааны хөтөлбөрүүд нь КУ-ы хичээлийн хөтөлбөртөө нэг эсвэл хэд хэдэн ПХ-ийн хичээлийг санал болгодог. Зарим нь олон хичээлтэй КУ-ыг програм хангамжаар нарийсган санал болгодог.

• Олон сургууль програм хангамжийн (инженерийн) хөтөлбөрийг санал болгодог.

Програм хангамжийн болон компьютерийн ухааны хөтөлбөрүүдэд адил хичээл олон бий. Програм хангамжийн инженерийн оюутнууд програм хангамжийн найдвартай байдал, арчилгаа талаар түлхүү сурч эхнээс нь програм хангамжийг хөгжүүлэх арчлах арга техник дээр илүү төвлөрдөг. КУ-ы оюутнууд тэдгээр арга техникийн чухлыг сонссон хэдий ч ПХ-ийн хөтөлбөрийн санал болгодог инженерийн мэдлэг дадлага нь КУ-ыхаас илүү байдаг.

Ажлын талбар дээр бол програм хангамжийн инженер гэдэг нь ажлын нэр. Үүний стандарт тодорхойлолт байдаггүй. Ажил олгогчдын хувьд өөр өөр утгаар хэрэглэдэг.

 

Мэргэжилтний зориулалт, ажлын байр

Компьютерийн ухааны бакалаврын зэрэгтэй програм хангамжийн инженерийн мэргэжилтэн нь төр, засгийн ба хувийн хэвшлийн байгууллагад програм хангамжийн төслийн менежер, програм хангамжийн системийн дизайнер ба шинжээч, програмзохиогч, өгөгдлийн сангийн администратор, вэб мастер, эрдэм шинжилгээний ажилтнаар болон бүх шатны сургуульд багшаар ажиллана.

Уг хөтөлбөрийн төгсөгчид нь мэдээллийн технологийн компаниуд, бусад чиглэлээрх үндэсний томоохон компаниуд, нийгмийн даатгал, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүхий л үйлчилгээний мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг  ханган ажиллаж байна. Эдгээр болон бусад байгууллагуудаас төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны танилцуулга хийх, төгсөх ангийн оюутнуудын болон төгсөгчдийн судалгаа авах, үйлдвэрлэлийн дадлага ба төгсөлтийн ажлыг удирдах, төгсөлтийн ажилд шүүмж өгөх зэргээр боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх, сайжруулах үүднээс хамтран ажилладаг .

 

Суралцагчдад тавих шаардлага

Тухайн хөтөлбөрт элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага нь ЭЕШ-ийн математикийн оноо, сэтгэн бодох чадвар байдаг. Компьютерийн програм хангамжийн инженермэргэжилтэнд тавигдах шаардлагыг тухайн мэргэжлийн зориулалт дээр үндэслэн  нийтлэг болон мэргэжлийн гэсэн хоёр  чиглэлээр  тодорхойлж гаргасан.

 

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага

•    нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь мэдлэг

•    хэрэглээний ба мэргэжлийн  гадаад хэлний мэдлэг

•    эрүүл аж төрөх ёсны мэдлэг

•    багаар хоршин ажиллах чадвар, харилцааны соёл

•    өөрийгөө дүгнэх, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцаж хөгжих чадвар  

Нийтлэг шаардлагуудыг сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хичээлүүдийн агуулгаар голлон хангана.

 

Мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн шаардлага

Мэргэжлийн шаардлагыг эзэмшвэл   зохих   мэдлэг, чадвар гэж ангиландараах байдлаар  тодорхойлж тэдгээр мэдлэг, чадварыг сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн заавал үзэх ба мэргэшүүлэх хичээлүүдээр олгож байна.

 

Эзэмшвэл зохих мэдлэг

•   компьютерийн техникийн үндэс

•   үйлдлийн систем, сүлжээ болон систем програмчлал

•   өгөгдөл боловсруулах алгоритм, алгоритмын шинжилгээ, зохиомж

•    өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сан, өгөгдлийн сангийн зохиомж, систем

•    програмчлалын хэл

•    програмчлалын технологи

•    програм хангамжийн инженерчлэл, програм хангамжийн системийн шинжилгээ, зохиомж, загварчлал, чанар, тестлэл

 

Эзэмшвэл зохих чадвар

•   програм хангамжийг хөгжүүлэх төсөл боловсруулан хэрэгжүүлэх

•    програм хангамжийн системийг кодчилох, зүгшрүүлэх, турших, нэвтрүүлэх

•    програм хангамжийн системийг ашиглах, оношлох, тохиргоо хийх, хэвийн ажиллагааг хангах

•    програм хангамжийн системийн хийсвэр загвар, схем, диаграм, эх кодыг уншиж ойлгох, ашиглах

•    програм   хангамжийн   системийн   зохион   бүтээлт,   ашиглалтын   баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлэх

•   багаар ажиллах

 

Хөтөлбөр 2010 2012 2013 2015 Уялдаа холбоо
Мэдээллийн технологи хөтөлбөр харах хөтөлбөр харах хөтөлбөр харах хөтөлбөр харах Мод харах
Үзсэн : 8829

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр