Компьютерийн ухаан /D061301/
2015.06.25
Компьютерийн ухаан (КУ)-д онолын болон алгоритмын үндсээс эхлээд робот, компьютер вижн, ухаалаг систем, биоинформатик гэх мэт бусад сонирхолтой салбаруудын хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийн асуудлууд хамардаг.
Үзсэн : 2897
дэлгэрэнгүй

Мэдээллийн систем /D061304/
2015.06.25
Мэдээллийн систем (МС)-ийн мэргэжилтэн нь мэдээллийн технологийн шийдлийг бизнесийн процесстой нэгтгэн бизнесийн болон бусад байгууллагын мэдээллийн хэрэгцээг хангах, тэдгээр байгууллагыг зорилгодоо үр дүнтэй, ашигтай замаар хүрэхэд тусладаг. Энэ мэргэжил нь мэдээллийн технологийг авч үзэхдээ мэдээллийг чухалчлах ба технологийг мэдээлэл үүсгэх, боловсруулах, түгээх хэрэгсэл гэж харна. Энэ салбарын мэргэжилтнүүд нь байгууллага зорилгоо тодорхойлох болон биелүүлэхэд нь туслах компьютерийн системийн гаргаж өгч чадах мэдээлэл мөн байгууллага мэдээллийн технологийг ашиглан сайжруулж эсвэл хэрэгжүүлж чадах процессийг голлон авч үздэг. Тэд байгууллагын техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлийг хоёуланг нь ойлгож, мэдээлэл болон технологид суурилсан бизнесын процесс нь өрсөлдөх чадвараар хэрхэн хангаж болохыг тодорхойлоход байгууллагад туслах ёстой.
Үзсэн : 3383
дэлгэрэнгүй

Мэдээллийн технологи /D061303/
2015.06.25
Өнөөдөр бүх байгууллага мэдээллийн технологийн хараат болсон байна. Тэдэнд зөв ажилладаг, аюулгүй, шинэчлэгддэг, засварлагддаг, тохирохоор нь сольж болдог , байгууллагад тохирсон систем шаардлагатай. Байгууллагын ажилчдад компьютерийн систем тэдгээрийн програм хангамжийг ойлгодог, тэдний компьютертэй холбоотой асуудлыг шийдэхэд туслах, дэмжлэг үзүүлэх МТ мэргэжилтэн шаардлагатай байдаг. Мэдээллийн технологийн хөтөлбөрөөр төгсөгчид эдгээр хэрэгцээг хангана.
Үзсэн : 3123
дэлгэрэнгүй

Програм хангамж /D061302/
2015.06.25
Програм хангамжийн инженерчлэл бол найдвартай бөгөөд үр дүнтэй ажилладаг, хөгжүүлэх болон арчлахад зардал багатай, хэрэглэгчийн тодорхойлсон бүх шаардлагыг хангасан програм хангамжийн системийг хөгжүүлэх,өргөтгөн сайжруулах салбар юм. Энэнь математик болон компьютерийн ухааны зарчмуудыг инженерчлэлийн арга барилтай хослуулдаг. Энэ хөтөлбөрийн мэргэжилтэн нь математик, компьютерийн ухааны ерөнхий, програм хангамжийн инженер мэргэжлийн суурь боловсролыг эзэмшсэн, програм хангамжийн инженерчлэлийн орчин арга технологийн талаарх мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг, хүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн, өөрийн мэргэжлээр эрхэлж буй албан үүрэгтэй холбогдсон асуудлыг бие даан болон санал, төсөл боловсруулж шийдвэрлэх чадвартай, иргэний өндөр соёлтой, англи хэлний зохих боловсролтой боловсон хүчин байна.
Үзсэн : 4725
дэлгэрэнгүй


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр