МКУТ-ийн хурлын тэмдэглэл №14
2017.04.21

Хурлын тэмдэглэл №14

2017.04.21

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. 2016-2017 оны хаврын улирлын магистрын урьдчилсан хамгаалалт, тэнхимийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн семинар.
  2. Өмнөх хурлын шийдвэрийн биелэлтийн тухай
  3. Шинэ лаборант ажилд авахтай холбоотой үүссэн асуудал
  4. Мэргэжлийн индекс
  5. Багшийг дэмжих сангийн мөнгөний зарцуулалт (Магсар, Жавхлан нарын 5 багшийн сургалтын төлбөр, профессор С.Уянга, дэд профессор Н.Мөнхцэцэг нар 2017 оны 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Португалийн Брага хотноо болох аравдугаар International Conference on ICT in Education - Challenges 2017 хуралд оролцох зориулах дэмжлэг)
  6. Багш нар хичээлийн агуулгаа сайжруулан бэлдэх талаар зөвлөмж

Хурлаас гарсан шийдвэр

  1. 2016-2017 оны хаврын улирлын магистрын урьдчилсан хамгаалалтанд орсон магистрант Б.Эрдэнэбилэг 9-9 буюу 100% саналаар жинхэнэ хамгаалалтад орох, магистрант М.Идэрбаатар 8-4 саналаар жинхэнэ хамгаалалтыг хойшлууллав.
  2. Лаборантын сонгон шалгаруулалтад орсон Г.Сайнхишигийг ажилд авах тухай 2017 оны 03 сарын 17-ы тэнхимийн хурлын шийдвэрийг хүчинтэй хэвээр гэж үзэн, дахин сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй гэж үзлээ.
  3. Профессор С.Уянга, дэд профессор Н.Мөнхцэцэг нарт 2017 оны 05 сарын 08-аас 10-ны хооронд Португаль улсад болох X International Conference ICT Education хуралд оролцоход зориулж хоёр сая нэг зуун мянган (2,100,000) төгрөгийг багшийг дэмжих сангийн зардлаас гаргахыг тэнхимийн хамт олны зүгээс дэмжиж, захиргаанд уламжлахаар болов.
  4. Багш Б.Магсаржав, багш Р.Жавхлан, багш Д.Нанзадрагчаа, дадлагажигч багш Э.Авирмэд багш нарын сургалтын төлбөрт зориулж багш тус бүрт 230 долларыг багшийг дэмжих сангийн зардлаас гаргуулахыг захиргаанд дахин уламжлахыг дэмжлээ.
  5. Мэргэжлийн индексийн саналын хүрээнд профессор П.Энхбаяр “Биоинформатик”, ахлах багш Б.Батням “Багш, математик мэдээлэл зүй” хөтөлбөрийн мэргэжлийн индексийг судлаад 2017.04.24-ны 12 цагаас өмнө СНА-д нэгтгээд хүргүүлэх.
  6. Багш нар хичээлийн агуулгаа сайжруулах.
Үзсэн : 44

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр