Оюутны програмчлалын 8-р олимпиадын дүн
2016.04.12

Оюутны програмчлалын олон улсын олимпиад нь 1976 оноос эхлэн улс орнуудын оюутан залуучуудын програмчлалын ур чадварыг нээх, оюутан залуучуудын мэргэжлийн харицаа холбоог хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох, олимпиадын дараачийн шатанд оролцох багуудыг шалгаруулах зорилготойгоор зохиогдож ирсэн байна. Олон улсын оюутны програмчлалын олимпиад нь дараах онцлогуудтай юм.

  1. Олимпиад 3 үе шатттай явагдана. Эхний үе шатанд тухайн улсын үндэсний олимпиадууд болж Бүсийн ба тивийн олимпиадад оролцох багаа шалгаруулдаг. Улсаасаа шалгарсан багууд тивийн олимпиадад, тивээс шалгарсан баг дэлхий олимпиадад оролцдог.
  2. Энэ олимпиад нь 3 оюутны бүрэлдэхүүнтэй багуудын хооронд явагддаг.
  3. 5 цагийн хугацаанд 10 бодлогын програмыг зохиох даалгавартай.
  4. Програмын зөв бурууг компьютер буюу тусгай програм хангамжаар шүүдэг.
  5. Олон бодлогын програмыг бага хугацаанд зохиосон баг шалгардаг. 

МУИС 2009 онд Оюутны програмчлалын олон улсын олимпиадын Азийн бүсийн захирлуудын зөвлөлөөс үндэсний олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороотой хамтран үндэсний олимпиадыг эх орондоо 7 удаа зохион явуулж иржээ. Үндэсний эдгээр олимпиадаас шалгарсан манай улсын багууд Ази тивийн олимпиадад 7 удаа оролцож 4 удаа хүрэл медаль, 2011 онд мөнгөн медаль хүртэж монголын оюутан залуучуудын програмчлалын мэдлэг чадварыг дэлхийд харуулсан байна.

Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо МУИС-ийн ХШУИС-ийн захиргаатай хамтран үндэсний 8-р олимпиадыг 2016 оны 4-р сарын 8-аас 11 өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн олимпиадын онцлогууд нь МТ, Компьютерийн ухаанаар их дээд сургууль төгссөн төгсөгчдийн ба ЕБДС-ийн сурагчдын багууд олимпиадад хувийн амжилтаар оролцсон, зарим багт гадаадын оюутнууд багтсан, Монголын олон улсын их сургууль(MIU) анх удаагаа олимпиад оролцсон явдлууд байв. 
Олимпиадын 10 бодлогоос дараах багууд програмыг зөв зохиосон байна. 

  1. МУИС-ийн ХШУИСийн төгсөгчдтийн баг бүрэлдэхүүнтэй баг 1017 минутанд 7 бодлого
  2. МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй LAST SIT баг 473 минутанд 6 бодлого
  3. МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй KIWI баг 344 минутанд 4 бодлого
  4. ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй SICT баг 288 минутад 3 бодлого
  5. ЕБДС-ийн сурагч бүрэлдэхүүнтэй баг 349 минутанд 3 бодлого
  6. Шинэ монгол технологийн дээд сургуулийн оюутан Т. Акжаркын, М. Ханддорж, Г. Цагаан бүрэлдэхүүнтэй NMIT баг 140 минутанд 2 бодлого
  7. МУИС, ХШУИС-ийн оюутан Н. Төмөрочир, С.Хонгор, Л. Батэрдэнэ бүрэлдэхүүнтэй IP MEN баг 155 минутанд 2 бодлого
  8. Монголын олон улсын их сургуулийн оюутан З. Төгөлдөр, Р. Андрейченко, С. Содбилэгт бүрэлдэхүүнтэй IZUM баг 345 минутанд 1 бодлого

Олимпиадын эхний 3 байранд их дээд сургуулийн дараах багууд шалгарсан байна. 

  • Тэргүүн байр. 473 минутанд 6 бодлогын програмыг зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай LAST SIT баг 
  • Дэд байр. 344 минутанд 4 бодлогын програм зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай KIWI баг 
  • Гутгаар байр. 288 минутад 3 бодлогын програм зохиосон ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй, Б. Намжилдорж дасгалжуулагч багштай SICT баг 

Олимпиадын дүнгийн хурал 4-р сарын 11-д  МУИС-ийн 1-р байранд 16 цагаас болж хуралд МУИС-ийн дэд захирал О. Мөнхбат, ХШУИС-ийн дэд захирал П. Энхбаяр, Олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүд оролцож тэргүүн байранд шалгарсан болон онцгой амжилт үзүүлсэн багуудад шагнал гардууллаа. Эхний 2 байр эзэлсэн багууд энэ жилийн намар болох Ази тивийн 41–р олимпиадад улсаа төлөөлөн оролцох юм. Олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Д. Гармаа багшийн хэлсэнчлэн эдгээр багуудад тивийн олимпиадад манай улсын багуудын үзүүлсэн өмнөх амжилтыг ахиулах, тивийн олимпиадаас алтан медаль хүртэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогдож байна. 

ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН МУИС-ИЙН ХШУИС-ИЙН “LAST SIT” БАГ

ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН МУИС-ИЙН ХШУИС-ИЙН “KIWI” БАГ

ГУТГААР БАЙРАНД ШАЛГАРСАН ШУТИС-ИЙН  МХТС-ИЙН “SICT” БАГ

Олимпиадын бодлого

Үзсэн : 1542

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр