Мэдээллийн технологийн паспорт шалгалт, суурь шалгалтад тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе!
2019.12.27

Тус шалгалт МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн суурь шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт гэсэн 3 ангиллаар зохион байгуулагддаг бөгөөд 2019 оны намрын шалгалтад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн 98 шалгуулагч хамрагдсанаас 16 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлж тэнцсэн байна. 

МТ-ийн паспорт шалгалт ангилалд ХШУИС-ийн Мэдээлэл, компьютеийн ухааны тэнхимийн оюутан Баянмөнхийн Нямдулам, Эрхэмбаярын Есүгэн, Ганбаатарын Одгаваа, МТ-ийн инженерийн суурь шалгалт ангилалд Лхагвачулууны Гүегмөнх, Пүрэвбатын Мөнх, Жаргалсайханы Есөн-Эрдэнэ нар оролцон тэнцэж, Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ гардан авсныг сургуулийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэлээ. 

Хавар болон намрын шалгалтад тэнцсэн Л.Гүегмөнх, Э.Түвшинцэнгүүн нар нь 2020 оны 2 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах "Top Gun Training" хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан байна. 

Сертификат гардан авсан оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье! 

 

 

Үзсэн : 609

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр