Мэдээллийн Технологийн Инженерийн Шалгалт сургалт, семинар
2019.09.25

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхим IT Park-тай хамтран "Мэдээллийн Технологийн Инженерийн Шалгалт" сургалт семинар зохион байгууллаа.

Сургалтад МТҮП-ийн ерөнхий захирал Э.Цогтгэрэл, ITPEC болон Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr. Kazunori Sadachi, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr. Shigeru Tsuchiya, МТҮП, Сургалт хөгжүүлэлт, судалгааны албаны дарга П.Наранцэцэг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Б.Батням нар оролцлоо.

Мөн ITPEC (Мэдээллийн Технологийн Мэргэжлийн Шалгалтын Зөвлөл)-ийн шалгалтад тэнцэж, Монгол улсаас эхний 3 байрт шалгарсан Мэдээллийн технологийн ангийн оюутан О.Цогжавхлан, Програм хангамжийн ангийн оюутан Э.Түвшинцэнгүүн, Б.Болорчулуун, Азийн хэмжээнд шалгарсан Э.Түвшинцэнгүүн нарт сертификат гардуулан, баяр хүргэлээ.

Семинарын үеэр оюутнуудын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, 2 оюутныг МТИШ-д үнэ төлбөргүй бүртгүүлэх эрхээр шагналаа.

Үзсэн : 79

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр