ХШУИС, МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
2019.04.24

ХШУИС, МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

 

МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04 сарын 23-ны өдөр бакалавр болон магистр, доктор гэсэн хоёр түвшинд амжилттай боллоо. Хурлын шүүгчээр Д-р. М.Золжаргал, Д-р. О.Анхтуяа, Д-р. П.Далайжаргал, Д-р. Т.Цэрэннадмид, Д-р. Б.Энхтуул, Д-р. Б.Хуягбаатар нар ажиллаа. Хуралд бакалаврын түвшний 8, магистр-докторын түвшний 5 илтгэл хэлэлцүүлэв.

 

Бакалаврын түвшний оюутны илтгэл:

  1.  

Т.Мөнхтуяа, Програм хангамж 4, “Видео зурган дээрхи объектын харгалзаа цэгүүдийг ransac аргаар тооцоолох”, Удирдагч багш Т.Цэрэннадмид

  1.  

А.Бямбасайхан, Програм хангамж 4, “Шинжлэх ухааны өгүүллээс түлхүүр үг олборлох нь”, Удирдагч багш О.Анхтуяа

  1.  

Г.Ариунзаяа, Мэдээллийн технологи 4, “Монгол хэлийн үгийн тор”, Удирдагч багш Д.Нанзадрагчаа

  1.  

Б.Батзориг, Програм хангамж 4, “Ил уурхай дахь хүнд даацын машины удирдлагын хөдөлгөөний симуляци (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жишээн дээр) ”, Удирдагч багш Х.Оюундолгор

  1.  

Б.Бандихүү, Мэдээллийн технологи 4, “Гүн сургалт ашиглаж шагайн хэлбэрийг таних”

  1.  

М.Баасандаваа, Програм хангамж 4, “Ажлын байрны сангаас түлхүүр үг олборлох нь”, Удирдагч багш О.Анхтуяа

  1.  

Т.Оюунболд, Програм хангамж IV, “МУИС оюутнуудын нийтлэг асуултад хариулах чатбот”, Удирдагч багш М.Золжаргал

  1.  

Б.Тэмүүлэн, ШУС БУС 1 түвшин, “Research on Artificial intelligence”, Удирдагч багш С.Нямлхагва

 

Магистр, докторын түвшний оюутны илтгэл:

  1.  

А.Оргилбат, Компьютерийн ухааны магистрант, “Жиргээний сэтгэгдлийг гүн сургалтын LSTM аргаар тодорхойлох нь”, Удирдагч багш М.Золжаргал

  1.  

А.Амгалан, Компьютерийн ухааны магистрант, “Лидар сенсор ашиглан гурван хэмжээст холын зайн сканы систем байгуулах (“Оюу толгой” ХХК-ны жишээн дээр)”, Удирдагч багш Х.Оюундолгор, А.Энхбаяр

  1.  

М.Чагдаржав, Биоинформатикийн магистрант, “Уургийн β- утаслагын хеликсийн параметрүүд”, Удирдагч багш П.Энхбаяр

  1.  

Б.Хонгор, Биоинформатикийн магистрант, “Хүний Толл-төст рецептор 9 уургийн 3 хэмжээст бүтцийн таамаглал, чанарын баталгаажуулалт”, Удирдагч багш П.Энхбаяр

  1.  

Б.Баяржаргал, Компьютерийн ухааны магистрант, “Хотуудын авто замын сүлжээний гол тоглогчийг илрүүлэх арга”, Удирдагч багш П.Далайжаргал

 

Шүүгчдийн дүнгээр бакалаврын түвшинд

А.Бямбасайхан I байрт,

Т.Оюунболд II байрт,

Б.Батзориг III байрт тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар,

 

Магистр-докторын түвшинд

Б.Хонгор I байрт,

А.Оргилбат II байрт,

А.Амгалан III байрт тус тус шалгарч өргөнмжлөл мөнгөн шагналаар шагнуулж ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд бакалаврын түвшний А.Бямбасайхан, Т.Оюунболд, Б.Батзориг, Б.Бандихүү нар, магистр-докторын түвшний Б.Хонгор, А.Оргилбат, А.Амгалан, М.Чагдаржав нар оролцох эрхтэй боллоо.

 

Мэдээллийн технологийн хөтөлбөрийн 2009 оны төгсөгч Б.Наранбат, Г.Болдбаатар, Ж.Алтансүх, Н.Гэрэлчулуун, Э.Ганбаатар нар бакалаврын түвшний оюутнуудын шагналын санг, Мэдээллийн систем хөтөлбөрийн 2006 он, Програм хангамж хөтөлбөрийн 2009 оны төгсөгч О.Анхтуяа магистр-докторын түвшний шагналыг ивээн тэтгэж эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.

 

МКУТэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс

Улаанбаатар

2019-04-24

Үзсэн : 459

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр