МУИС-ийн Програм хангамж болон Мэдээллийн Технологи хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдэв
2018.02.02

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ болон зарим багш нарыг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр, Сургалтын нэгдсэн газрын дарга Л.Одонтуяа нар хүлээн авч уулзан сургалтын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж гэрчилгээгээ хүлээн авч буйд баяр хүргэлээ.

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим Програм хангамж болон Мэдээллийн Технологи хөтөлбөрүүдээ Европын информатикийн боловсролын чанарын баталгаажилтын сүлжээ EQANIE (Europian Quality Assurance Network for Informatics Education) байгууллагаар магадлан итгэмжлүүлж Euro-Inf стандарт болон магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг ханган чанарын баталгаажилтын гэрчилгээнүүд, Германы ASIIN агентлаг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус тус хүртсэнийг өнөөдөр албан ёсоор гардуулсан юм.

Мөн энэ үеэр Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнийг БСШУСЯ-аас Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасныг гардуулав.

Үзсэн : 1590

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр