МКУТ-ийн хурлын тэмдэглэл 17-18/№06
2017.10.10

 Хэлэлцэх асуудал: 
1. Хичээлийн тодорхойлолтуудын learning Outcome болон агуулга /content/-ын англи хувилбар болгох явцыг Г.Амарсанаа, О.Анхтуяа, Т.Цэрэннадмид, М.Золжаргал нар танилцуулна. 

2. Д.Гармаа багш "Ойн ном" хийж байгаа процесс танилцуулна. Зохион байгуулалт хийнэ. 

3. Лабораторийн програм хангамжийн лицензийн асуудлыг хэлэлцэх.

4. ОУМ -ын гадаад зочдыг хүлээн авах комисс томилж ажлын цар хүрээг тодорхойлно. 

5. Оюутнуудтай уулзах уулзалтын ажлын хэсэг томилох. 

6. Хичээлийн 3А байрны цэвэрлэгээ хийх аян зохион байгуулна.

7. Веб хариуцсан багш нар ажлын явцыг танилцуулна.

8. "Компьютерийн ухаан, мэдээллийн технологи" хичээлүүдийн хичээлийн сурах бичиг бичих ажлын явц.

9. Багшийн хөгжлийг дэмжих төсвийн зарцуулалт / Вассейнд явах нэрс/

17-18/№06 МКУТ-тэнхимийн хурлаас гаргасан шийдвэр:

1.      2017 сарын 10 сарын 15 ны дотор бүх багш нар хичээлийн “Learning outcome”-г хураалгаж  Р.Жавхлан багшид өгч /Module-Handbook/-дээр 2017 оны 10 сарын 16 ны дотор оруулах.

2.      Ойн ном хийх ажлын хэсэгт: Нарийн бичиг Л.Ганчимэг, гишүүд Н.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхцэцэг, Б.Энхтуул, Ш.Бат-Өлзий, Т.Цэрэннадмид, О.Анхтуяа, Б.Магсаржав, Э.Авирмэд, Ч.Намуун-Эрдэнэ нарыг томилов. Ойн арга хэмжээний номыг 2017 оны 11 сарын 20 нд гаргасан байхаар тогтов.

3.      “Microsoft office” програмыг нийт лабораторийн ангиудад 60 ширхэгийг худалдан авч суулгах ажлыг лаборант Л.Ганчимэг, Ч.Намуун-Эрдэнэ, Г.Сайнхишиг нар. Мөн хянаж зөвлөх багш нараар  Г.Гантулга, Э.Авирмэд, Д.Нанзадрагчаа багш нараар томиллоо.

4.      ОУМ итгэмжлэлийн ажилтан нарт орчуулга хийж, хийсэн ажлаа тайлагнах ажлын хэсэгт: О.Анхтуяа, Г.Амарсанаа, Б.Батням, М.Баясгаланцэлмэг нарыг томиллоо.

5.      Оюутнуудтай уулзах уулзалтын ажлын хэсэгт: Б.Сувдаа, Н.Мөнхцэцэг, Ц.Энхтуяа, П.Гантуяа багш нарыг томиллоо.

6.      Хичээлийн 3А байрны их цэвэрлэгээ хийх аян зохион байгуулах ажлын хэсэгт: Б.Сувдаа, Н.Мөнхцэцэг, Ц.Энхтуяа, П.Гантуяа багш нарыг томиллоо.

7.      Вэб хариуцсан, сайжруулах ажлын хэсэгт: Б.Сувдаа, Р.Жавхлан, Э.Авирмэд багш нар томиллоо.

8.      "Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи"-хичээлийн сурах бичиг бичих ажлын хэсэгт: Н.Оюун-Эрдэнэ, Б.Батням, О.Анхтуяа нар томилогдлоо.

9.      Усан вассейн болон фитнесийг хариуцаж үнийг судлах, явах багш ажилтны нэрс гаргаж гэрээ байгуулах ажлыг К.Есенбек багш,  бүх биеийн шинжилгээ хийлгэхэд эмнэлгүүдийн үнийн санал судлах ажлыг Л.Нямлхагва багш нараар томилов.

 

Үзсэн : 1723

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр