МКУТ-н хурлын тэмдэглэл 17-18/№01
2017.08.29

 Хэлэлцэх асуудал: 

    1. Багш нарын зэрэглэлийн тухай.

    2. 2017-2018 оны хичээлийн жилийн цагийн ноогдлын тухай 

    3. ОУМ-н ажлын тайлангийн явцын тухай.

    4. МКУТ-н тэнхимийн 4 үндсэн хөтөлбөрт зөвлөх багш томилох тухай.

    5. 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирал дахь оюутны шилжилтийн тухай.

    6. МКУТ-н тэнхимийн лаборант Г.Сайнхишигийн 6 сарын туршилтын хугацаандаа

        хийсэн ажлын тайланг хэлэлцэх.

    7. МКУТ-н тэнхимд шинээр лаборант болон багш авах ажлын комисс томилох тухай.

    8. Хичээлийн дутуу тодорхойлолтуудыг гүйцээх тухай.

17-18/№01 МКУТ-тэнхимийн хурлаас гаргасан шийдвэр:

1. Г.Амарсанаа - Дэд профессор, О.Анхтуяа-  Ахлах багш, Т.Цэрэннадмид-  Ахлах багш, М.Золжаргал-  Ахлах багш, П.Гантуяа -  Ахлах багш, Б.Доржнамжирмаа -  Ахлах багш, Ц.Лхамролом – Багш. Дээрх багш нарыг зэрэглэл ахин ажиллахыг тэнхимийн хамт олны зүгээс дэмжиж байна. 

2. Тэнхимийн англи болон монгол вэбийг сайжруулах ажлын хэсэг:

Ажлын хэсгийн ахлагч:   Дэд профессор Б.Сувдаа, ажлын хэсгийн гишүүд: багш Р.Жавхлан, лаборант Ч.Намуун-Эрдэнэ, лаборант Г.Сайнхишиг, ТТА О.Ганчимэг, ТТА Э.Саранцэцэг нарыг ажиллуулахаар тогтов.

3. Тэнхимийн ОУМ-тай холбоотойгоор сургалт зохион байгуулах ажлын хэсэг:

Ажлын хэсгийн ахлагч:   Профессор Н.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүд: ахлах багш О.Анхтуяа, Ахлах багш Т.Цэрэннадмид нар зохион байгуулахаар тогтов.

4. Элсэгчдийн зөвлөх багш нарт ХШУИС-н тушаал гаргуулахаар тогтов.

5. Мэдээлэл багш нарт өгөв.

6. Лаборант Г.Сайнхишигийг цаашид МКУТ-н тэнхимийн үндсэн лаборантоор  ажиллуулахыг тэнхимийн хамт олон бүрэн дэмжиж байна. Дадлагжигч багш Э.Авирмэд болон багш Г.Гантулга нарын тайланг  дараагийн улиралд хэлэлцэхээр тогтов.

7. Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимд нэг лаборантын орон тоон дээр үндсэн ажилтан авах. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Болормаагийн оронд, түр орон тоон дээр нэг лаборант авах. Нийт 2 лаборантын орон тоо зарлах.

8. 2016.05.19-ны өдрийн хурлын тэмдэглэл №15, 2017.01.09-ны өдрийн хурлын тэмдэглэл №06 хурлын шийдвэрээр сонгож авсан хичээлийн тодорхойлолтуудаа гүйцээж өгөх тухай багш нарт дахин сануулж, e-mail илгээхийг ТТА Э.Саранцэцэгт даатгав.

9. 2017 оны 9 сарын 10 дотор хураангуйгаа С.Уянга багшид өгөх.

Үзсэн : 1692

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр