Адууны тамганы дүрсийн судалгаа, ангилал
2019.12.10

Энэхүү ном нь Монголчуудын адууны тамганы 3000 орчим дүрсийн судалгаа, уламжлалт хэрэглээ, утга тайлбар, дүрсийн ангилал, шинэ тамга үүсэх боломж, тамганы үндсэн болон нэмэлт чимэг дүрсүүд, газар нутгийн тархалт зэргийг багтаасан урлаг судлал, түүх, археологи, угсаатан зүйн судалгаа шинжилгээнд тулгуурласан бүтээл юм.

Ном нийт 2 бүлэгтэй ба I бүлэгт Монголчуудын тамганы түүхэн уламжлалт хэрэглээ, дүрс тэмдгийн археологийн олдвор, тамганы дүрсийн бүтэц онцлог зэргийг, II бүлэгт Адууны тамганы дүрсийн ангилал, одоогоор хэрэглээнд байгаа 2000 гаран тамганы дүрс, нэр, утга бэлгэдэл зэргийг багтаасан.

Үзсэн : 117

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр