Д. ГАРМАА ҮЙЛДЛИЙН ШИНЖИЛГЭЭ
2018.10.31

Сүүлийн жилүүдэд хэрэглээний математикийн нэгэн салбар ухаан үйлдлийн шинжилгээг байгаль, нийгмийн судалгаа шинжилгээнд  ялангуяа бизнесийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэх болсонтой холбогдож Үйлдлийн шинжилгээ хичээлийг дэлхийн улс орны их дээд сургуулийн хэрэглээний математик, програм хангамж, бизнесийн чиглэлийн мэргэжлийн оюутнууд өргөн судалж байна.

   Энэ номыг Хэрэглээний математик, Бикзнесийн удирдлага, Компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуульд судладаг Шугаман програмчлал, Математик програмчлал, Үйлдлийн шинжилгээ хичээлүүдийн хөтөлбөрийг үндэслэн үйлдлийн шинжилгээгээр судалгаа хийдэг судлаачид, багш нар болон оюутнуудад зориулан Жорданы хувиргалт, Шугаман програмчлалын бодлого, Хосмог бодлого, Тээврийн бодлого, Математик програмчлал, Динамик програмчлал, Нөөцийн удирдлагын онол, Марковын хэлхээ, Тоглоомын онол, Дарааллын онол, Шийдвэрийн шинжилгээ, Бодлогын хураамж гэсэн 12 бүлэг, 50 гаруй жишээ бодлогын бодолт, 600 орчим бодлогын агуулгатайгаар бичсэн. Тус номыг уншиж судласнаар бодлогын математик загварыг зохиох, бодлогын оновчтой шийдийг олох, бизнесийн үйл ажиллагааны оновчтой шийдвэрийг тодорхойлох зэрэгт үйлдлийн шинжилгээний онол, аргуудыг ашиглах мэдлэг чадвартай болно.

ISBN 978-99978-3-079-4, хэвлэлийн хуудас 25.6, хэвлэгдсэн он 2018

 

Үзсэн : 341

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр