Профессор С.Уянга, Мэдээллийн системийн үндэс
2017.01.30

С.Уянга, Мэдээллийн системийн үндэс
“Мэдээллийн системийн үндэс” сурах бичгийг их дээд сургуулийн
компьютерийн ухаан, мэдээллийн технологийн сургалтад хэрэглэхийг
МУИС-ийн хуучнаар Математик Компьютерийн Сургуулийн
Компьютерийн ухааны салбарын 2012 оны 3 дугаар сарын 15-ны хурлаас
сайшаасан. 2012 оноос уг сурах бичгийг манай улсын мэдээллийн
технологи, компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх
их дээд сургуулийн компьютерийн ухаан, мэдээллийн систем,
мэдээллийн технологи, программ хангамж зэрэг хөтөлбөрийн
“Мэдээллийн системийн үндэс”, “Системийн шинжилгээ ба зохиомж”,
“Мэдээллийн системийн менежмент” зэрэг мэргэжлийн суурь болон
заавал судлах хичээлүүдээс гадна мэдээллийн технологийн ерөнхий
эрдмийн хичээлд ашиглаж байна.
Сурах бичиг нь мэдээллийн системийн үндсэн ойлголтыг өгөх,
мэдээллийн системийг үр бүтээмжтэй ашиглах, байгууллагын бизнесийн
үйл ажиллагааг шинжлэн судалсны үндсэн дээр түүнийг дэмжих
мэдээллийн системийн цар хүрээ, үйл ажиллагааг (тавигдах бизнесийн
болон техникийн шаардлагыг) тодорхойлох; тавигдсан шаардлагын дагуу
тухайн мэдээллийн хөгжүүлэлтэд оролцох; мэдээллийн системийн
хөгжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах мэдлэг, ур чадварыг
тодорхой түвшинд эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай.
Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр
суралцагч оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, салбарын
мэргэжилтнүүд болон сонирхогч бүх хүмүүст зориулагдсан.
Сурах бичиг нь мэдээллийн системийн талаарх үндсэн ойлголт,
мэдээллийн системийн хөгжүүлэлт болон удирдлагын үндсэн асуудлыг
багтаасан, нэр томьёоны тайлбартай. 2012, 2016 онд хэвлэгдсэн, ISBN
978-99962-60-99-5 дугаартай, 220 хуудастай.
Үнэ 16000 төг.

Үзсэн : 38

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр