NUM-Speaker Series-ийн ээлжит зочноор ХШУИС-ийн багш, доктор Б.Сувдаа оролцлоо
2016.10.24

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  10 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн ХШУИС-ийн багш, доктор Б.Сувдаа оролцож “Зайн хэмжигдэхүүн сургалтыг царай танилтанд хэрэглэх нь”/Distance metric learning for face recognition/  сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.

Б.Сувдаа багш лекцэндээ:

 Цаг бүртгэлийн систем болон автомашины төлбөртэй зогсоолыг боловсронгуй болгох
Судалгааны сэдвээ хэрхэн зөв сонгох 
Судалгааны ажлын гол санаагаа хэрхэн богино хугацаанд оновчтой тайлбарлах зэрэг сонирхолтой санаануудыг өгч багш, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж халуун яриа өрнүүллээ. 
Доктор Б.Сувдаагийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас дараах холбоосооор https://www.youtube.com/watch?v=3Il8IwU099k хүлээн авах боломжтой.

Үзсэн : 239

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр