Дадлага хийх оюутнуудын анхааралд
2021.09.20
Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулах гэж буй "Цалинтай оюутан" хөтөлбөрийн хүрээнд инкубатор үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологийн компаниудад дадлага хийх хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байна.
Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургуулийн оюутнуудыг хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаандаа ур чадвараа дээшлүүлж, туршлага судлах, төгссөний дараа ажлын байраар хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм байна.
Хамрагдах хүсэлтэй оюутнууд assistant1_dics@seas.num.edu.mn хаяг руу мэдээллээ илгээнэ үү.
Хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 21-ыг дуустал
Мэйл илгээх заавар:
Subject: Цалинтай оюутан хөтөлбөр
Утга: ................. хөтөлбөрийн ........... түвшний оюутан ............... овогтой ................ Утасны дугаар: ................
 
Жич: Дэлгэрэнгүйг МТҮП-аас мэдээлнэ. Тэнхимд хамтран ажиллах хүсэлт ирсний дагуу зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг хариуцаж байгааг анхаарна уу.
Үзсэн : 49

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр