БСА-ын II явцын үзлэг зохион байгуулах тухай
2020.11.17
Диплом бичиж буй оюутнуудын анхааралд!
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай МУИС-ийн захирлын 2020.11.16 А/328 тушаалын дагуу багш бид сургалтын үйл ажиллагааг онлайнаар явуулж байгаа билээ.
Бакалаврын дипломын урьдчилсан 2-р үзлэг онлайнаар зохион байгуулагдан 2020.11.10- ыг хүртэл илтгэл хүлээн авсан ба дахин сунгаж 16 -ныг хүртэл хүлээн аваад байна.
Гарч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж урьдчилсан үзлэгийн файлаа ирүүлээгүй оюутнуудад 19-ны өглөөний 9 цаг хүртэл файлаа Teams- д оруулах боломж олгож байна.
Мөн багш нар 84 оюутны урьдчилан ирүүлсэн тайлантай танилцаж асуулт хариултыг 19-ны өдөр Live-аар хийнэ.
Иймд оюутнууд урьдчилан бэлтгэл хангана уу! Оюутны дата хэмнэх үүднээс аль болох богино хугацаанд холбогдох, дарааллын дагуу холбогдох гэх мэт зохион байгуулалт тэнхимээс хийж ажиллана.
Дипломтой холбоотой элдэв гомдол, санал хүсэлтийг энэ пост дор оруулаарай!
Үзсэн : 110

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр