Микропроцессор ба интерфейсийн техник (ECEN210) хичээлийн бие даалтын ажлын хамгаалалт боллоо
2019.11.07

даалтын ажлын хамгаалалт боллоо

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Электроник хөтөлбөрийн Микропроцессор ба интерфейсийн техник (ECEN210) хичээлийн бие даалтын ажлын хамгаалалт 2019 оны 10 дугаар сарын 29 болон 11 дүгээр сарын 5-ны 2 өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хамгаалалт нь оюутнууд багаар ажиллаж, хийсэн ажлаа ерөнхий суурийн оюутнуудад таниулах зорилгоор үзүүлэн болгон сургалтын хавтан дээрх ажлаа дэлгэн харуулж байгаагаараа онцлогтой.

 

Оюутнууд баг болоод өөрсдийн хийсэн ажлаа ханан илтгэл болгон бэлтгээд бодитоор угсран програмчилсан төхөөрөмжөө бусад оюутнууд болон багш нартаа тайлагнан үзүүлснээр багаар ажиллах чадварт суралцах, өөрийн хийсэн зүйлийг бусдад ойлгогдохуйцаар тайлбарлах, мэдлэгээ бусдад түгээх, электроникийн хөтөлбөрийн онцлог байдлыг таниулах зэрэг ач холбогдолтой юм.

Микропроцессор ба интерфейсийн техник хичээл судалж буй Электроник болон Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн нийт 53 оюутны 12 багийн бие даалтын хамгаалалтын үнэлгээг багш нараас гадна тухайн 2 өдрүүдийн 11:00-12:30 Компьютер тооцооллын үндэс (COMP100) хичээл судалж буй ерөнхий суурийн 47 оюутан мөн 11:00-12:30 Интернет технологийн үндэс (CSII203) хичээл судалж буй ерөнхий суурийн 52 оюутан буюу нийт 99 оюутан үнэлгээ өгсөн. Ерөнхий суурийн оюутнууд бусдынхаа хийсэн ажлыг дүгнэж үнэлгээ өгснөөр өөрсдөө ч мэдлэг чадвараа ахиулах, аливаа зүйлд нухацтай хандах, бусдын хийснийг үнэлж, дүгнэлт өгч сурах зэрэг олон давуу талтай юм. Тухайн хичээлийн бие даалтын ажлыг ерөнхий суурийн оюутнуудаар үнэлүүлж дүгнүүлэх нь электроникийн хөтөлбөрийг таниулан сурталчлах үйл ажиллагаа болсноороо давуу талтай.

Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Үзсэн : 6

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/