“Автомат робот 2018 намар” роботын тэмцээн зохион байгуулагдлаа
2018.12.27

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнуудын дунд улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан зураас дагагч “Автомат робот 2018 намар”-ийн тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр МУИС-ийн номын сангийн 1-р давхарт зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний онцлог нь 2-4-р төвшний оюутнууд Тоон систем (ECEN205), Электроникийн үндэс (EENG202) хичээлүүдээр үзсэн мэдлэгээ ашиглан тэмцээний даалгаврыг аналоги, логик гэйт гэсэн хоёр төрлийн хэлхээгээр хийж гүйцэтгэдэг. Энэ удаагийн тэмцээнд электроникийн үндсийн 132 оюутны 32 баг, тоон системийн 76 оюутны 51 баг нийт  208 оюутны 83 баг өөрсдийн гараар бүтээсэн роботуудаараа өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд оролцсон оюутан нь хичээлээр сурч мэдсэн онолын мэдлэгээ шалгаж, тайлагнахаас гадна хөдөлгөөнт роботын механик хийц хийх болон удирдлага, практикийн мэдлэгтэй болдог билээ. 

Электроникийн үндэс (EENG202) судалж буй 132 оюутны 32 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – “Bostondyna” баг:

О.Шинэтулга, Г.Энхжин, Г.Баттулга, С.Идэр, С.Зоригт       

II байр – “Mashin” баг:

Д.Анужин, О.Дөлгөөн, М.Минжинсор, Ц.Анх-Учрал, Б.Мөнхзаяа

III байр –”Lovely robot” баг:

Б.Хонгор, Г.Энхболор, Л.Солонго, А.Мөнхбат, Н.Өргөнмөрөн     

 

Тоон систем (ECEN205) судалж буй 76 оюутнаас тэмцээний ялагчдаар:

I байр – Б.Амарболд /Электроникийн инженер-3/

II байр – Б.Балжинпүрэв /Сэргээгдэх эрчим хүч-3/

III байр – Б.Ням-Очир /Компьютерийн сүлжээ-3/ 

Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье. 

Үзсэн : 223

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/