МУИС-ийн “Компьютерийн сүлжээ” мэргэжлээр төгсөгч, ажил олгогчдын уулзалт өдөрлөг зохион байгуулагдлаа
2018.12.27

2018 оны 12 дугаар сарын 22 ны өдөр МУИС-ийн “Компьютерийн сүлжээ” мэргэжлээр төгсөгч, ажил олгогчдын уулзалт өдөрлөг  МУИС-ийн номын санд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт, өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тус өдөрлгөөр оюутнуудыг ажил олгогчтой холбох, төгсөгч нараасаа мэргэжлийн мэдээлэл солилцох, цаашлаад сургалт, судалгаагаа сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Мөн өдөрлөгийн үеэр МУИС-ийн оюутны аварга шалгаруулах “Компьютерийн сүлжээ”-ний олимпиадын аваргуудыг шалгаруулж, шагналыг гардууллаа.

МУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Компьютерийн сүлжээ”-ний 9-р олимпиадад 4-р түвшинд 6, 3-р түвшинд 10, 2-р түвшинд 19 нийт 35 оюутан оролцсоноос дараахи байруудыг эзэллээ.

  • 4-р түвшинд

Тэргүүн байр: Т.Билэгдэмбэрэл

Дэд байр: Л.Солонго

  • 3-р түвшинд

Тэргүүн байр: Б.Ням-очир

Дэд байр: Б.Болорсүх

Гутгаар байр: Н.Тэнгэр

  • 2-р түвшинд

Тэргүүн байр: Ж.Бямбажаргал

Дэд байр: Т.Нямжаргал

Гутгаар байр: Ч.Бат-Өлзий

Цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.

Үзсэн : 215

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/