Компьютерийн сүлжээний улсын VII олимпиад болон Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын гуравдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2017.05.08

Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор МУИС 2011 оноос  эхлэн Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадыг санаачилсанаас хойш 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

            Сүлжээний улсын VII олимпиадыг энэ жил ШУТИС зохион байгуулсан бөгөөд 2017 оны  5-р сарын 06-ны өдөр ШУТИС-ийн ХМТСургууль дээр эцсийн шатны шалгаруулалт явагдлаа.  Тэмцээн нийт 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шат нь 04 дүгээр сарын 29 ны өдөр онлайнаар явагдаж, эндээс 15 оюутан шалгарч дараагийн шатанд орох эрхээ авсан билээ.

            Уг олимпиадад ХШУИС-ийн “Компьютерийн сүлжээ” хөтөлбөрийн 7 оюутан оролцсоноос

Нэгдүгээр байранд ХШУИС-ийн Компьютерийн сүлжээний -3 ангийн оюутан Цолмон 350 оноогоор

Хоёрдугаар байранд ХШУИС-ийн  Компьютерийн сүлжээний -3 ангийн оюутан Мөнх-Эрдэнэ 300 оноогоор тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.

            Мөн сүлжээний инженерүүдийн мэргэжлийн тэмцээнд ХШУИС-ийн Компьютерийн сүлжээ  хөтөлбөрийн төгсөгч Мархаажий нэгдүгээр  байр, уг хөтөлбөрийн төгсөгч Тэргэл III байр тус тус эзэлсэн нь манай  төгсөгчдийн чансааг харуулсан сайхан үйл явдал боллоо.

            Олимдиадад амжилттай оролцсон оюутан залуустаа баяр хүргэж, амжилт хүсье.

Дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/