ЭХИТ-ийн Хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 17-19 ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн III байрны 1 давхарт зохион байгуулагдаж байна.
2017.05.16

ХШУИС-ийн электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 17,18,19 ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн III байрны нэг давхарт зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн үеэр Холбооны технологи, Электрон системийн автоматжуулалт, Компьютерийн сүлжээ, Сэргээгдэх эрчим хүч гэсэн 4 хөтөлбөрийн танилцуулга явагдана.

Мэдээллийн технологи, харилцаа, холбооны үсрэнгүй хөгжлийн өнөө үед инженерчлэлийн ухаан маш өргөн цар хүрээтэй ашиглагдах болсон гэдгийг энэхүү өдөрлөгөөр та бүхэн мэдэж авахаас гадна өөрийнхөө ирээдүйг ч эндээс олох боломжтой юм. Оюутан та бүхэн өргөнөөр оролцож мэргэжлээ сонгоорой.

 

 

 

 

Үзсэн : 344

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/