ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна
2021.04.20

         

          ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН

                       ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР

Нэг. Зорилго
Оюутны эрдэм шинжилгээний хурлыг оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих,
эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх
чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах,
сурталчлах зорилгоор зохион байгуулна.

Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа
 Эрдэм шинжилгээний хурлыг “Бакалавр”, “Магистрант болон докторант” гэсэн хоёр
түвшингээр “Инженер, технологи”, “Хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбаруудад
хуваан зохион байгуулна.
 Хурал тэнхим ба сургуулийн гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Тэнхимээс
шалгарсан судалгааны ажил буюу судлаачдыг сургуулийн эрдэм шинжилгээний хуралд
оролцуулна.
Тодруулга: Тэнхим бакалаврын 2 оюутан /инженер ба хэрэглээ/, магистр, докторын 2 оюутан
/инженер ба хэрэглээ/, нийт 4 оюутныг шалгаруулж, ХШУИС-ийн захирлын тушаалаар
батлагдсан зохион байгуулах комисс-т нэрсийг хүргүүлнэ.
Тэнхимийн хурлаас илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн
илтгэлүүдийн “pdf” хувилбарыг, бүтэн өгүүллэгийн хамт /ХШУИС -ийн өгүүлэл хүлээн авах
загварын дагуу/ 2021 оны 04-р сарын 20-ны дотор ХШУИС-ийн захирлын тушаалаар
батлагдсан зохион байгуулах комисс-т хүргүүлнэ.
Зохион байгуулах комиссуудын нарийн бичгүүдийн и-мэйл хаяг:
 Хэрэглээний салбарыг хариуцсан ОЭШХ-ын нарийн бичиг Э.Пүрэвдалай (Ахлах багш)
- purevdalai@seas.num.edu.mn
 Инженер, технологийн салбарыг хариуцсан ОЭШХ-ын нарийн бичиг Ж.Болдбаатар
(Ахлах багш) – boldbaatar.j@seas.num.edu.mn

Гурав. Хурлын тов, хэлбэр
Хэлбэр:
 Microsoft Teams платформ ашиглан цахимаар
Хэзээ:
 ХШУИС –ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын “Инженер, технологийн” салбарын
хурал 4-р сарын 23 -ны өдөр 13 цагаас эхэлнэ.
 “Хэрэглээний” салбарын хурал 4-р сарын 23 -ны өдөр 11 цагаас эхэлнэ.

Дөрөв. Хурлын илтгэл
Хурлын үеэр илтгэх “Илтгэлийн PPT” файлыг 2021.04.22 –ны 14:00 цагаас өмнө холбогдох
салбарын нарийн бичгийн и-мэйл хаягруу илгээсэн байна. Хурлын бэлтгэл ажилтай
холбогдуулан 2021.04.22 –ны 17:00 цагт тест хийнэ.
 Бакалаврын түвшинд суралцагчийн судалгааны илтгэлийн үргэлжлэх хугацаа 8 минут,
асуулт хариулалтын хугацаа 3 – 5 минут
 Магистрант, докторантын түвшинд суралцагчийн судалгааны илтгэлийн үргэлжлэх
хугацаа 10 минут, асуулт хариулалтын хугацаа 3 – 5 минут

Тав. Шагнал:
Инженер, технологи ба Хэрэглээний шинжлэх ухааны салбар тус бүрд “Бакалавр”,
“Магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд комисс шүүж түвшин бүрт 3 байр байхаар нийт
12 оюутныг шалгаруулж батламж, мөнгөн шагнал олгоно.
 1-р, 2-р, 3-р байр /батламж, мөнгөн шагнал/;
 2-р шатны бүх оролцогчдод батламж;
 Батламж дээр удирдагч багшийн нэр, оюутны нэр, бүтээлийн нэрийг бичнэ.

Зургаа. Өгүүллийн бүтэц загвар
Байр эзэлсэн оюутнуудын илтгэлийг ХШУИС-ийн вэб хуудсанд байршуулж, 2-р шатанд
ирүүлсэн бүх өгүүллүүдийг нэгтгэн хурлын хураангуйд хэвлэнэ.
 Хурлын өгүүлэл нь хураангуй, оршил, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг,
дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт,
диаграмм оруулна.
 Хурлын өгүүлэл бичихдээ ХШУИС-ийн сэтгүүлд өгүүлэл хүлээн авах загварыг
ашиглана. (Latex template-г ашиглах)

Үзсэн : 292

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/