Компьютерийн сүлжээний лаборатори III-123 тоотын танилцуулга
2015.04.02

Компьютерийн сүлжээний лаборатори III-123 тоотын танилцуулга

БНСУ-ын Улсаны Их Сургуулийн Компьютерийн инженер, мэдээллийн технологийн сургуулийн тусламжаар 2007 онд байгуулагдсан тус лабораторит Компьютерийн сүлжээ, Компьютерийн сүлжээний үндэс, Виндоус сервер ба сүлжээ, Линукс сервер ба сүлжээ,Өгөгдлийн холбоо, Юникс үйлдлийн систем, Магадлалын онол санамсаргүй процесс болон Компьютерийн сүлжээний менежмент зэрэг хичээлүүд орох боломжтой 25 оюутны багтаамжтай лаборатори юм.

Лабораторийн хүчин чадлын хувьд:

Лабораторийн тоног төхөөрөмж:

  • Intel® Core™ i3компьютер–25ш
    • Core™ i3CPU 540 @3.07GHz(4CPUs),~3.1GHz
    • 4GB RAM
    • 100GB HDD
    • 15 inch monitor

Лабораторит ордог хичээлүүд:

  • Компьютерийн сүлжээ
  • Компьютерийн сүлжээний үндэс
  • Юникс үйлдлийн систем
  • Линукс үйлдийн систем
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Магадлалын онол санамсаргүй процесс
  • Өгөгдлийн холбоо
  • Компьютерийн сүлжээний менежмент

Лабораторийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамж:

  • Matlab
  • Packet Tracer
  • Wireshark
  • VMware
  • Microsoft Office
  • Windows 7үйлдлийн системтэй

Лабораторийг ЭХИТ-ийн Сургалтын Инженер магтистр  Х.Золзаяа, Ж.Цогт-Эрдэнэ нар хариуцдаг.

Үзсэн : 1134

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/