ХШУИС-ийн ЭХИТ-ийн танилцуулга
2014.12.12

1965 оноос радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь манай тэнхмийн үндэс байсан юм.  Техник технологийн хөгжлийн хурдцыг даган манай улсад электроникийн инженерүүдийн  хэрэгцээ ихээр бий болсон тул 1990 онд МУИС-ийн ФМФ-д электроникийн ангийг нээн 1994 онд анхны төгсөлтийг хийсэн. Улмаар зөвхөн электроник төдийгүй мэдээллийн технологийн бусад олон чиглэлүүдээр дээд боловсролтой боловсон хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байсныг харгалзан электроникийн салбарын багш нар шинэ сургууль байгуулах санал гаргасан нь МУИС-ийн захиргаа, удирдах зөвлөлөөр дэмжигдэж  2002 онд Мэдээллийн Технологийн Сургуулийг байгуулсан. 2014 онд МУИС-д  бүтцийн өөрчлөлт хийж МТС-д харъяалагдаж байсан Электроник болон Холбооны технологийн тэнхмүүдийг нэгтгэн 2014 оны 02 сарын 03-ны өдрийн МУИС-ийн захирлын А-19 тоот тушаалаар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим /ЭХИТ/ -ийг  байгуулсан юм.

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн хурдацаас улбаалсан хүний нөөцийн эрэлтийг харгалзан Электроник, Компьютерийн инженер, Компьютерийн сүлжээ, Холбооны инженерчлэл зэрэг нэн шаардлагатай 4 мэргэжлээр  бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг.

Багшлах боловсон хүчин маань өндөр  хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд дотоодын болон олон улсын хамтарсан олон төсөл хэрэгжүүлж, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсноор эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ч өсөн нэмэгдэж өдгөө мэргэжлийн салбартаа манлайлах байр суурийг хэдийнээ эзэлжээ.

Бид үйл ажиллагааныхаа цаашдын зорилтоо ахисан түвшний сургалтыг төлөвшүүлэх, гадаад харилцааг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, сургалт- судалгаа- үйлдвэрлэлийг нягт уялдуулж Монгол улсын хөгжлийн бодлого, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэх, Монгол улсын мэдлэгт тулгуурласан эдийн засгийн хөгжилд өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийн нөлөөг нэмэгдүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

Үзсэн : 1832

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/