Байгаль орчныг хамгаалах технологи Е07120101
2015.09.18

Манай орны нийгэм эдийн засгийн хөгжил эрчимжихийн хирээр үйлдвэрлэл хөгжиж, тэдгээрээс байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ихсэн, хор хохиролын хэмжээ, төрөл, хэлбэр нь улам бүр нэмэгдсээр байна. Иймд байгаль орчныг хамгаалах технологи мэргэжил зайлшгүй шаардагдаж байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын Засгийн Газраас тэргүүлэх 40 мэргэжлийн чиглэлийн нэг болгон баталсан юм. Мөн дэлхийн хамгийн шилдэг 10 сургуулийн 9-д энэхүү мэргэжил бэлтгэгдэж байгаа нь (Хүрээлэн буй орчны инженер нэрээр) нийгмийн хөгжилд хамгийн шаардлагатай мэргэжлүүдийн нэг болохыг илтгэнэ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр томоохон үйлдвэрүүд, уул уурхай, аж ахуй нэгжүүдэд бүгдэд нь байгаль орчны алба, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажиллаж ёстой болсон. Иймд энэхүү мэргэжлийн төгсөгчдөд хөдөлмөрийн өргөн зах зээл байна.

Улс орны төдийгүй дэлхий нийтийн цаашдын тогтвортой хөгжлийн үндэс болсон байгалийг бохирдол доройтлоос хамгаалах технологи, байгальд халгүй шйлдвэрлэлийн технологи, байгалийг  нөхөн сэргээх технологийн инженер мэргэжилтнүүдийг ахисан түвшинд бэлтгэснээр цаашид улс оронд нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа энэ чухал салбарт чадварлаг боловсон хүчнээр хангагдаж эхэлнэ.  

Сургалтын төлөвлөгөөтэй танилцана уу.

 

Үзсэн : 5192

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213