Байгаль хамгаалах технологи D 071201
2015.09.18

Манай орны нийгэм эдийн засгийн хөгжил эрчимжихийн хирээр үйлдвэрлэл хөгжиж, тэдгээрээс байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ихсэн, хор хохирлын хэмжээ, төрөл, хэлбэр нь улам бүр нэмэгдсээр байна. Иймд байгаль хамгаалах технологи мэргэжил зайлшгүй шаардагдаж байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын Засгийн Газраас тэргүүлэх 40 мэргэжлийн чиглэлийн нэг болгон баталсан юм. Мөн дэлхийн хамгийн шилдэг 10 сургуулийн 9-д энэхүү мэргэжил бэлтгэгдэж байгаа нь (Хүрээлэн буй орчны инженер нэрээр) нийгмийн хөгжилд хамгийн шаардлагатай мэргэжлүүдийн нэг болохыг илтгэнэ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр томоохон үйлдвэрүүд, уул уурхай, аж ахуй нэгжүүдэд бүгдэд нь байгаль орчны алба, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажиллах ёстой болсон. Иймд энэхүү мэргэжлийн төгсөгчдөд хөдөлмөрийн өргөн зах зээл байна.  

Хүрээлэн буй орчны үндсэн бүрэлдэхүүн болох ус, агаар, хөрс, техноген орчны бохирдлыг бууруулах технологи боловсруулах арга аргазүйг эзэмшүүлэхэд оршино. 

Үзсэн : 2551

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213