Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр D052102
2015.09.18

Сургалтын төлөвлөгөө

Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөтэй энд дарж танилцана уу.

 

Хичээлийн уялдаа холбоо

Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн хичээлийн уялдаа холбоог эндээс татаж авна уу. Энэхүү хичээлийн уялдаа нь 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн үйлчлэх тул намрын улиралд сонгох хичээлдээ тандалт өгөх болон хичээл баталгаажуулалт хийхээсээ өмнө энэхүү холбоотой сайтар танилцаарай.

 

Хөтөлбөрийн талаар

Хүрээлэн буй орчин судлалын шинжлэх ухаан нь харьцангуй хожуу үүсэлтэй боловч дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх салбар болж байна. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн ажиллах орон зай, хэрэгцээ шаардлага жил ирэх тутам өсөж байгаа ба тухайлбал МУ-ын эрэлт хэрэгцээтэй 40 мэргэжлийн жагсаалтанд орсон чухал мэргэжил юм.  

 

Мэргэжлийн онцлог, давуу тал

Хүрээлэн буй орчны үндсэн бүрэлдэхүүн болох ус, агаар, хөрс, техноген орчин, хүн ам тэдгээр хүний нийгмээс үзүүлэх нөлөөллийн хэлбэрүүдийн талаар мэдлэг өгөх, судалгааны арга аргазүйг эзэмшүүлэхэд оршино.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

1. Япон улсын Токио технологийн их сургууль
2. Япон улсын Нагоя их сургууль
3. Япон улсын Каназава их сургууль
4. ОХУ-ын ШУА, Газарзүйн салбар
5. Австри улсын BOKU их сургууль
6. Нидерландын TWENTY-ийн их сургууль
7. БНХАУ-ын Шинжлэх ухааны академи
8. БНХАУ-ын ӨМӨЗО-ы ШУТИС
9. БНХАУ-ын Донгхуа их сургууль
10. Бельги улсын Ghent их сургууль

 

Оюутан солилцооны хөтөлбөр

 Сакура оюутан солилцооны хөтөлбөр
 БНХАУ-ын ӨМӨЗО-ы ШУТИС-тай хамтарсан зуны сургалтын хөтөлбөр
 Япон-Монголын хамтарсан 1000 инженерийн хөтөлбөр
 Япон улсын Нагоя их сургуультай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр
 Япон улсын Каназава их сургуультай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр

 

Тэтгэлэгт хөтөлбөрүүд /тухайн хөтөлбөрт олгогддог тэтгэлэг, урамшуулал: 

Профессорын нэрэмжит тэтгэлэг, төслийн судалгааны тэтгэлэг

 

Төгсөөд ажиллах ажлын байр:

*Яам агентлаг хэлтэс
*ААН, сургалтын байгууллага болон бусад
*Лаборатори, төсөл, хөтөлбөр
*Орчны шинжилгээний алба
*Мэргэжлийн хяналтын газар 
*Орон нутгийн алба

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хөтөлбөрийн зохицуулагч: Багш Н.Оюунчимэг

 

Үзсэн : 2693

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213