ХБООИТ-ийн Оюутны Эрдэм шинжилгээний хурал -2019 амжилттай болж өндөрлөлөө
2019.04.22

ХБООИТ-ийн Оюутны Эрдэм шинжилгээний хурал -2019 амжилттай болж өндөрлөлөө

 

"Дэлхийн болон Монголын байгаль хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулагдсан Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн "Оюутны эрдэм шинжилгээний хурал 2019" бага хурал 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу Эх дэлхийн өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тус хуралд бакалаврын 5, магистрын 5 оюутан тус тус оролцож өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулав.

Тэнхимийн багш нарын үнэлгээгээр эхний гурван байрыг дараах оюутнууд эзэлж, мөнгөн шагналаар шагнууллаа. Үүнд:

Бакалаврын түвшинд:

1-р байр: Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн оюутан А.Пүрэвжал, Б.Барсболд нар "Лабораторийн нөхцөлд идэвхижүүлсэн нүүрс гарган авч, агаар цэвэршүүлэгчний шүүлтүүр хийн зан зээлд нэвтрүүлэх боломж" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор Ц.Соёл-Эрдэнэ, доктор Т.Энхдөл)

2-р байр: Ойн аж ахуй хөтөлбөрийн оюутан Б.Байгаль "Шинэсэн ойн газрын дээд, доод хэсгийн биомассын судалгаа" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор С.Гэрэлбаатар)

3-р байр: Ойн аж ахуй хөтөлбөрийн оюутан Д.Солонго "Таримал нарсан ойн газрын дээд хэсгийн биомассын бүтэц, түүний наснаас хамааран өөрчлөгдөх нь зүй тогтол" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор С.Гэрэлбаатар)

Магистр, докторын түвшинд:

1-р байр: Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн магистрант Д.Адъяасүрэн "Ахуйн хуванцар хаягдлыг боловсруулах боломж" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор Ц.Соёл-Эрдэнэ, доктор Т.Энхдөл)

2-р байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн магистрант М.Пүрэвсүрэн "Туул голын гадаргын урсацын хэмжээг загварчлалын аргаар үнэлэх нь" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор И.Бямбахүү)

3-р байр: Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөрийн магистрант А.Дулмаа "Ойн хөрсөн давхаргад агуулагдах нүүрстөрөгчийн нөөц, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдэвт илтгэлээр (Удирдагч багш доктор С.Гэрэлбаатар, доктор Н.Баатарбилэг) тус тус шалгарлаа.

 

Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хуралд эхний байр эзэлсэн дараах оюутнууд ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхимийн оюутнуудыг төлөөлөн оролцох юм.

  • Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн оюутан А.Пүрэвжал, Б.Барсболд
  • Ойн аж ахуй хөтөлбөрийн оюутан Б.Байгаль
  • Ойн аж ахуй хөтөлбөрийн оюутан Д.Солонго
  • Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн оюутан А.Ариундэлгэр
  • Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн магистрант Д.Адъяасүрэн
  • Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн магистрант М.Пүрэвсүрэн
  • Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөрийн магистрант А.Дулмаа
  • Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн магистрант Г.Хонгор

Тэнхимийн зүгээс тус оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнуудын судалгааны ажлыг нэгтгэн "Оюутны бүтээлийн эмхэтгэл" хэвлэн гаргахаар бэлтгэж байна. Оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт судлаач оюутнууддаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

2019.04.22

 

Үзсэн : 302

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213