ХБООИТ-ийн Оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
2018.04.25

ХБООИТ-ийн Оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах удирдамжийн дагуу Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний хурал” 2018 оны 4 сарын 24-ны өдөр их сургуулийн 3а байрны 221 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг “Бакалаврын оюутны”, “Магистрант болон докторантын” гэсэн хоёр түвшинд зохион байгуулж, нийт судлаач оюутнуудын илтгэлийг хэлэлцүүллээ.

Шүүгчээр профессор О.Алтансүх, дэд профессор Ц.Батчулуун, ахлах багш И.Бямбахүү нар ажиллаж дараах оюутнууд шагналт байрыг эзэлсэн.

Бакалаврын оюутнуудын түвшинд:

Тэргүүн байр: Ойн аж ахуй хөтөлбөрийн 4-р курсын оюутан Д.Цэрэндаваа “Байгалийн сэргэн ургалт, хөрсний шинж чанарт мод бэлтгэлийн эрчмийн үзүүлэх нөлөө”  86 оноо (удирдагч багш дэд профессор С.Гэрэлбаатар, дэд профессор Ц.Батчулуун)

Дэд байр: Байгаль хамгаалах технологи хөтөлбөрийн 3-р курсын оюутан Г.Шуухааз “Хуурай гандуу нутгийн шороон замын эвдрэлийг NDVI ашиглан тодорхойлох” 85 оноо (удирдагч багш ШУС, БУС-ийн ахлах багш Д.Даваадорж)

Гутгаар байр: Ойн аж ахуй хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Тэмүүжин “Хустайн нурууны ойн бүрхэцийн өөрчлөлт, доройтол” 81 оноо (удирдагч багш С.Гэрэлбаатар)

Тусгай байр: Байгаль хамгаалах технологи хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Баярбат “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдал цагаан тоосны шинж чанар, түүний тархалтыг бууруулах судалгаа” 79 оноо (удирдагч багш дэд профессор Ч.Сономдагва)

Тусгай байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн 3-р курсын оюутан Н.Мичидмаа “Гадаад болон дотоод орчны нарийн ширхэглэгт (PM2.5) тоосонцрын судалгааны зарим дүн” 72 оноо (удирдагч багш дэд профессор Ч.Сономдагва) тус тус авч шагналт байр эзэллээ.

Магистрант болон докторантуудын түвшинд:

Тэргүүн байр: Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөрийн докторант Н.Баянмөнх “Сансарын мэдээлэл ашиглан ойн бүрхэвчийг судалсан дүн” 89.7 оноо (удирдагч багш дэд профессор Ц.Батчулуун, дэд профессор Р.Цолмон)

Дэд байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа” 82 оноо (удирдагч багш дэд профессор Ч.Сономдагва)

Гутгаар байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн докторант Б.Даваажаргал “Хөв, цөөрөм, усан сангийн тохиромжтой байршил тодорхойлох аргазүй асуудалд” 81 оноо (удирдагч багш профессор О.Алтансүх, дэд профессор Ч.Сономдагва)

Тусгай байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн магистрант Б.Чүлтэм “Дархан хотын суурьшлын бүсийн өнгөн хөрсний хүнд металлын бохирдлын үнэлгээ” 75 оноо (удирдагч багш дэд профессор Ч.Сономдагва)

Тусгай байр: Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөрийн магистрант Мөнхнаран “Дорнод аймгийн Сэргэлэн сумын бэлчээрийн доройтлыг ЗТС, ГМС ашиглан тодорхойлох нь” 69 оноо (удирдагч багш дэд профессор Р.Цолмон, дэд профессор Ц.Батчулуун) тус тус авч шагналт байр эзэллээ.

Тэнхимийн зүгээс энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний хурлын шагналт байрын оюутнуудад:

  • Тэргүүн байранд шалгарсан оюутанд өргөмжлөл, 150000 төгрөг,
  • Дэд байранд шалгарсан оюутанд өргөмжлөл, 80000 төгрөг,
  • Гутгаар байранд шалгарсан оюутанд өргөмжлөл, 50000 төгрөг,
  • Тусгай байранд шалгарсан оюутанд өргөмжлөл, 30000 төгрөг гардуулж, судалгааны ажил хийж буй оюутнуудыг урамшуулав.

Эхний 4 байранд шалгарсан оюутнууд ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх авлаа.

 

Оюутны эрдэм шинжилгээний хуралд судлаач оюутнуудыг бэлтгэн амжилттай оролцуулсан нийт профессор багш нартаа, мөн амжилттай оролцсон нийт оюутнууддаа эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилтыг хүсье.

 

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

2018.04.25

 

Үзсэн : 286

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213