Саппоро хотын Анагаахын Их Сургуулийн зөвлөх профессор, Тандем давталт судлалын хүрээлэнгийн захирал проф. Норио Мацүшима ХШУИС-ийн их семинарт илтгэнэ
2016.05.17

ХШУИС-ийн урилгаар Япон улсын Саппоро хотын Анагаахын Их Сургуулийн зөвлөх профессор,  Тандем давталт судлалын хүрээлэнгийн захирал д-р. Норио Мацүшима Лейцин Баялаг Давталт (ЛБД) агуулсан бүтцэд HELFIT програмаар хийсэн геометрийн анализ сэдэвт илтгэл тавина. Та бидний төрөлхийн болон олдмол дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг ЛБД уургийн бүтцийн олон янз байдлын тухай илтгэх ба эволюцийн сонирхолтой асуудал болоод байгаа генийн хөндлөн зөөгдөлт (Horizontal Gene Transfer)-ийн жишээг ургамалаас бактерит гене зөөгдсөн жишээн дээр баталсан тухайгаа проф. Норио Мацүшима энэ семинарт илтгэх болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөр: 2016 оны 05 сарын 18

Цаг:   12:30

Өрөө: Монгол Улсын Их Сургуулийн I байр, “Эрдмийн дугуй танхим”

Утас: 88128602

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213