"Дэлхийн болон Монголын байгаль хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулагдаж буй Оюутны Эрдэм шинжилгээний хурал
2019.04.22

 

Хурлын удирдамжийг эндээс татаж авна уу.

 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн

“Оюутны эрдэм шинжилгээний хурал - 2019”-ын удирдамж

 

Нэг. Зорилго 

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулна.

 

Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээний хурлыг “Бакалаврын оюутны”, “Магистрант болон докторантын” гэсэн хоёр түвшинд “Инженер, технологи”, “Хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбаруудад хуваан зохион байгуулна.

Хуралд ХШУИС-ийн ХБООИТ-ийн оюутнууд оролцох бөгөөд судалгааны чиглэл нь ХШУИС-ийн сургалт, судалгааны аль ч чиглэл байж болно.

 

Гурав. Хугацаа, байршил

2019 оны 4-р сарын 22-ны 11:00 цагт 221 тоотод болно.

 

Дөрөв. Илтгэлд тавих шаардлага

Хурлын илтгэлд:

  • Тухайн судалгааны ажлыг хийх болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдол, асуудал
  • Хэрэглэх болон шийдвэрлэх арга, аргачлал, хэрэглэсэн материал, өгөгдөл
  • Үр дүн
  • Үр дүнгийн бусад үр дүнгээс ялгагдах шинэлэг болон онцлог тал, ач холбогдол
  • Дүгнэлт, санал, зөвлөмж зэргийг ойлгомжтой хэлбэрээр оруулна.

 

Тав. Бүртгэл

Тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд оролцох оюутнууд 2019 оны 4 сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө хичээлийн 3-р байрны 218 тоотод тус удирдамжид заагдсан загварын дагуу бичигдсэн өгүүллээ цаасан болон электрон хэлбэрээр өгч бүртгүүлнэ. Хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулахгүй болно.

 

Зургаа. Шалгаруулалт ба шагнал урамшуулал

Бакалавр түвшинд 4 оюутан (хоёр салбараар шалгаруулах бол салбар болгоноос 2, нэг салбараар бол 4 хүртэл), доктор магистрын түвшинд 4 оюутан (хоёр салбараар шалгаруулах бол салбар болгоноос 2, нэг салбараар шалгаруулах бол бол 4 хүртэл), нийт тэнхимээс 8 хүртэл оюутан шалгаруулан ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.

Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг тэнхимийн нийт багш нар шүүж, хуралд оролцсон бакалаврын болон магистр, докторын түвшний нийт оюутнуудаас салбар харгалзахгүйгээр түвшин бүрт 1, 2, З-р байруудыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:

               • Нэгдүгээр байр        - 2, Мөнгөн шагнал /100,000₮/

               • Хоёрдугаар байр     - 2, Мөнгөн шагнал /80,000₮/

               • Гуравдугаар байр    - 2, Мөнгөн шагнал /50,000₮/  байна.

 

Тэнхимийн хуралд хэлэлцүүлэгдсэн нийт илтгэлийг оюутны бүтээлийн эмхэтгэл болгон хэвлэнэ. Иймд тус хурлаар илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн илтгэлүүдийг электрон хэлбэрээр хураангуйн хамт 2019 оны 04-р сарын 23-ны 18:00 цагаас өмнө тэнхимийн 218 тоотод хүлээн авна. Мөн нийт илтгэлүүдийг А4 хэмжээний 4 хүртэл нүүрт багтааж богино хэмжээний өгүүлэл хэлбэрээр тэнхимийн вэб хуудсанд байршуулна.

  • а. Хурлын өгүүлэл нь хураангуй, оршил, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулна.
  • Хурлын  өгүүлэл  бичихдээ IEEE хурлын загварыг ашиглана. (https://www.ieee.org/conferences/publishing/templates.html )
  • Энэ загварыг ашиглахдаа Зохиогчдын нэрсийг нэг багана болгож бичнэ.
  • Зохиогчид удирдагч багшийн нэрийг бичих бөгөөд хаалтан дотор удирагч багш ялгаж бичнэ. Жишээ нь А.Болд, Б.Дорж, В.Дондог (удирдагч багш).

 

 

 

Зохион байгуулагч:

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

 oOo

 

 

Үзсэн : 249

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213