IKON.MN: МУИС "Хог хаягдлын менежмент” аяныг эхлүүллээ
2017.02.22

 

Сүүлийн жилүүдэд манай улсад хот, суурин газрууд олширч хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас хог хаягдалаас агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаа. Энэ нь эрүүл аюулгүй амьдрах орчныг хязгаарлагдмал болгох, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь болоод байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутам ашиглагддаг хэмээн мэдээлдэг байна.

Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хог хаягдлын асуудал хурцаар тавигдсаар байна.

 

Уг асуудлыг МУИС байгууллагынхаа хүрээнд шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежмент” аяныг эхлүүллээ.

2015 оны тавдугаар сард МУИС хичээлийн болон оюутны байранд хийсэн хог хаягдлын судалгаагаар нийт хог хаягдлын 58% нь багш албан хаагчдын өрөөнөөс, 42% нь оюутны хичээлийн өрөө, лекцийн танхимаас гарсан. Багш ажилтны өрөөний нийт хог хаягдлын 89% нь цаас, 4% нь ундаа усны сав, 7% -ыг бусад хог хаягдал эзэлдэг бол хичээлийн анги танхимаас гарах хог  хаягдлын 80%  нь ундаа усны сав, 16% нь цаас 4%-ийг бусад хог хаягдал эзэлж байна гэсэн судалгааг гаргасан байна.

Дээрх судалгаанд үндэслэн МУИС нь хог хаягдлын менежментийг хийж буй бөгөөд байгууллагынхаа хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгахдаа багш, ажилтны өрөөнөөс “Цаасны хаягдал” болон бусад гэсэн  хоёр төрлөөр, хичээлийн анги танхимаас “Ундаа усны сав” болон бусад гэсэн хоёр төрлөөр тус бүр ангилан цуглуулахаар болоод байна. Цаашид Хортой, Аюултай хог хаягдал гардаг лабораториудад “Аюултай хаягдлын сав” байршуулах болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хог хаягдал бол ангилан ялгаагүй нөөц баялаг юм

 

Хог хаягдлаа багасгаж, дахин боловсруулцгаая!

Эх сурвалж: IKON.MN

http://www.ikon.mn/n/xld

 

Үзсэн : 469

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213