ХБООИТ-ийн өргөтгөсөн семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
2017.10.24

ЗАРЛАЛ

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн өргөтгөсөн семинарт АНУ-ын Байгаль орчныг хамгаалах алба (US. EPA)-ны Агаарын чанарын мэргэжилтэн Доктор Richard Baldauf “Агаарын чанарын хяналт, шинжилгээ, бохирдлыг бууруулах арга замууд” сэдвээр лекц уншина. Доктор Richard Baldauf  Ази, Америк, Европын олон оронд агаарын чанар, бохирдлын судалгаа, бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дээрх чиглэлээр 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн туршлагатай мэргэжилтэн юм.

 

Өдөр: 2017 оны 10-р дугаар сарын 25

Өрөө: Хичээлийн 3-р байрны 221 тоот өрөө

 

Цагийн хуваарь:

                           16:00 – 16:10         Нээлт, зочдыг танилцуулах

 16:10 – 17:10         Илтгэлүүд

                                      17:10 – 17:30         Асуулт, хариулт, чөлөөт ярилцлага

 

Илтгэгч: Доктор Richard Baldauf

“Агаарын чанарын хяналт, шинжилгээ, бохирдлыг бууруулах арга замууд”

 

Илтгэгч: Профессор О.Алтансүх

"Хятад-Монгол-Орос улсуудын эдийн засгийн коридорын дагуух газрын бүрхэвч, байгаль хамгааллын өөрчлөлт төслийн явц"

 

Илтгэгч: Магистрант Б.Замбага

"Аюултай хог хаягдлаас хортой элементийг ялгах судалгаа"

 

 

Та бүхнийг өргөтгөсөн семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

 

 

Үзсэн : 894

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 313 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213